Зам дээр 8 сая вонн цацжээ
Өнгөрсөн оны 12 дугаар сарын 29-ний өдрийн 12.50 цагийн орчим Өмнөд Солонгосын Тэгү хотын Далсогү дүүрэг дэх нэгэн орон сууцны дэргэдэх зам дээр нэгэн эрэгтэй зам хөндлөн гардахдаа 50 мянган воны 160 ширхэг дэвсгэрт зам дээр цацаж хаясан байна.
Нийтдээ 8 сая вон орчим болох мөнгийг Ким (28) хэмээх тэр эрэгтэй цацсан даруй олон хүн газраас түүсэн мөнгөө аваад хурдхан холдсон бол цөөн тооны хүн мөнгийг эзэнд нь буцаан өгсөн аж. Ким уг өдөр аав, ээжийнхээ түүнд автомашин авч өгөхөөр бэлдэж байсан 11 сая вон болон өвөөгийнхөө өгсөн 47 сая вон, нийт 58 сая воныг банкнаас бэлэн мөнгөөр авчээ. Түүний амь насыг хэн нэгэн этгээд хөнөөх гээд байсан тул мөнгийг 8 урсгалтай зам дээр цацаж, амь аврагдсан гэж цагдаад мэдүүлжээ.
“Тэрээр сүүлийн хэдэн сард сэтгэл санааны хямралд орж, заримдаа өөрийн мэдэлгүй үйлдэл хийх болсон. Энэ удаа ч мөн ийм байдалд орсон байна” гэж түүний аав, ээж цагдаад мэдэгдэж, хүү нь мөнгөө сайн дураараа зам дээр цацсан тул түүнийг түүж аваад явсан хүмүүсийг буруутгахгүй хэмээн мэдэгдсэн байна. Цагдаагийнхан Кимийг үлдсэн 50 сая вон бүхий цүнхний хамт эцэг. эхэд нь хүлээлгэн өгчээ.
Э.ЭНХ-ЭРДЭНЭ
Сэтгэгдэл
ZAP [202.131.228.66] 2019-12-12 09:35:14
ZAP [202.131.228.66] 2019-12-12 09:35:13