“Microsoft” буурай орны иргэдэд зориулж гар утас үйлдвэрлэнэ
“Microsoft” компани энэ онд 29 ам.долларын үнэтэй, 2.4 инчийн дэлгэцтэй, өнгөт, тасралтгүй ярихад цэнэгээ барих хугацаа 20 цаг, хүлээлтийн горимд цэнэгээ барих хугацаа нэг симтэй нь 29 өдөр, хос симтэй нь 21 өдөр байх гар утсаа худалдаанд гаргахаар төлөвлөжээ. Уг гар утас нь 3G интернэтийг дэмжихгүй ч вэб хөтчөөрөө “Facebook”, “Twitter” ашиглах боломжтой бөгөөд Mp3 тоглуулагч, FM радио, VGA камертай аж. Мөн нэг болон хос сим карт хийж ашиглах хоёр хувилбараар үйлдвэрлэгдэнэ. Тус компани уг гар утсыг Ойрхи дорнод, Африк, Ази, Европын ядуу буурай улс орнуудад зориулж худалдаалахаар зэхэж байгаа юм байна.
Б.ЦЭЛМЭГ
Сэтгэгдэл
ZAP [202.131.228.66] 2019-12-12 09:02:16
ZAP [202.131.228.66] 2019-12-12 09:02:16