6000 долларын үнэтэй ухаалаг гар утас бүтээжээ

Д.Тулга / Орон нутаг

Ухаалаг гар утас үйлдвэрлэгч “Tonino Lamborghini Mobile” компани “88 Tauri” загварын, 6000 долларын үнэ бүхий гар утсаа танилцууллаа. Энэхүү арга хэмжээ CES-2015 үзэсгэлэнгийн нээлтийн өмнөхөн буюу нэгдүгээр сарын 6-нд болсон байна. Энэ талаар “France-Presse” агентлаг мэдээлжээ.

Цахилгаан барааны үнэ буурах хандлагатай байгаа ч Италийн компани хамгийн өндөр үнэ бүхий утсаа ийнхүү танилцуулаад байгаа нь энэ аж. Энэхүү ухаалаг утасны бүс нутаг дахь үнэ 4000 доллар юм байна.

Харахад өндөр үнэтэй боловч орчин үеийн бусад ухаалаг утасны нэгэн адил тоног төхөөрөмж ашиглан бүтээжээ. Дэлхийн зах зээл дээр “Vertu” компаний гэхчилэн мөн л өндөр үнэтэй утсууд олон билээ.

“Tonino Lamborghini” компани “88 Tauri” загварын ухаалаг гар утсаа зэвэрдэггүй гангаар бүтээж, арьс, ширээр чимэглэжээ. Тус компанийн ерөнхий захирал Боб Хатефи хэлэхдээ “Ухаалаг гар утас тансаг байх шаардлагагүй боловч “88 Tauri” загварын энэхүү ухаалаг утсыг эзэшигчид бусдаас ялгарах боломжтой” гэжээ.

“88 Tauri” загвар нь 5 инчийн Full HD дэлгэц, 20 мегапиксель камер, 3GB RAM, 64GB мемори карт, хоёр SIM карттайгаараа онцлог аж. Энэхүү ухаалаг гар утас нь таван өнгийн байх юм байна.

Үйлдвэрлэх тооны хувьд хязгаартай бөгөөд зөвхөн 1947 ширхэгийг хэрэглэгчдэд хүргэх аж. Энэ тоогоор компанийг үүсгэн байгуулагч ноён Tonino Lamborghini-ий төрсөн өдрийг бэлгэдсэн байна.

“Tonino Lamborghini Mobile” компани нь Lamborghini брэндтэй ямар ч хамааралгүй гэдэг ч одоо Volkswagen-ийг эзэмшдэг, автомашины компанийг үүсгэн байгуулсан Феруччио Ламборгиний хүүгийн бүтээл ажээ.

Э.ЭНХ-ЭРДЭНЭ


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.