Мэдүүлгээсээ буцаж эхлэв

Д.Тулга / Гадаад мэдээ

немцов

Оросын сөрөг хүчний удирдагчдын нэг Борис Немцовыг хөнөөсөн хэрэгт буруутган, өнгөрсөн баасан гарагт таван хүнийг баривчлан байцааж эхэлсэн. Тэдний дундаас нэртэй улс төрчийг хөнөөсөн гэдгээ хүлээн зөвшөөрсөн Заур Дадаев гэх этгээд аллагын шалтгаанаа ярьсан байна. Чечений иргэн Заур Дадаев цагдаа нарт мэдүүлэхдээ Борис Немцов исламын шашинтнуудыг доромжилсон Францын “Шарли Эдбо” сэтгүүлийг өмөөрсөн учраас хөнөөсөн гэж байсан юм.

Нуруундаа 4 удаа буудуулж амиа алдсан Борис Немцовын үхэлд ОХУ-ын ерөнхийлөгчийг сэжиглэх нь ч бий. Немцовыг хүндэтгэн 50 гаруй мянган хүн жагссан бөгөөд түүнийг улс төрийн аллагын золиос болсон хэмээн үзэж байгаа. Байцаагдаж буй таван хүнээс өмнө нь Оросын батлан хамгаалахад алба хашиж байсан Заур Дадаев, Анзор Губашев нарыг хэрэгт холбоотой хэмээн үзэж байгаа ч Заур Дадаеваас бусад нь хэргээ хүлээгээгүй хэвээр байна. Уг хэрэгтэй холбоотойгоор дахин нэг сэжигтнийг шалган, саатуулж байх үед сэжигтэн өөрийгөө дэлбэлж амиа алдсан.

Заур Дадаев өөртэй нь хэрцгий хандаж байна хэмээн Оросын олон нийтийн комиссын гишүүдтэй уулзахдаа хэлжээ. Исламын шашинтнуудыг доромжилсноос үүдсэн хэмээн хэдхэн хоногийн өмнө мэдүүлж байсан тэрээр мэдүүлгээ өөрчилж эхэлсэн бололтой. Тодруулбал, тэрээр өөрийгөө Немцовыг хөнөөгөөгүй хэмээн хэлснээс гадна уг хэргийн ард дэслэгч Руслан гэгч байгаа талаар ОХУ-ын хэвлэлүүд мэдээлэх болсон байна. Тэрээр шоронд хоригдож байгаа найзаа суллуулахын тулд Немцовыг хөнөөсөн хэмээн хэрэг хүлээсэн байж болзошгүй талаар албан бус эх сурвалжууд мэдээлсэн байна.

Т.БАТСҮРЭН


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.