Монгол иргэддээ зориулан "Нийгмийн хамгааллын өдөрлөг" зохион байгуулав

Д.Тулга / Гадаад мэдээ

Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамны харьяа БНСУ дахь Нийгмийн хамгааллын үйлчилгээний төвөөс БНСУ-д ажиллаж, амьдарч буй Монгол иргэддээ зориулан "Нийгмийн хамгааллын өдөрлөг"-ийг зохион байгуулсан байна. Уг өдөрлөгийн хүрээнд нийгмийн даатгалын мэдээлэл, зөвлөгөө өгөх, шинээр даатгалд хамруулах, нийгмийн даатгал, нийгмийн халамжийн тухай хууль, тогтоомжийн талаар мэдээ, мэдээлэл хүргэсэн байна. Мөн БНСУ дахь Монгол сургуулийн шилдэг сурагчдад “Сайн үйлс”,“Авьяас” медаль гардуулж, Салхи хамтлагийн " Ухаарч амжаагүй бүхний чинь төлөө" тоглолтийг толилуулсан байна. Өдөрлөгийг угтаж БНСУ дахь Нийгмийн хамгааллын үйлчилгээний төвөөс “Олон соёлт гэр бүл” илтгэлийн болон “Сэтгэлийн үг” захидлын уралдааныг зохион байгуулжээ. Өдөрлөгт БНСУ-д ажиллаж, амьдарч буй нийт 800 орчим Монгол иргэд хүрэлцэн иржээ.

Ж.МАРАЛ


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.