Обамагийн хамгаалагч нар согтуугаар машин жолоодож осол гаргажээ

Д.Тулга / Гадаад мэдээ

whiteАНУ-ын Ерөнхийлөгч Б.Обамагийн хамгаалалтын албанд харъяалагддаг хоёр ажилтан согтуугаар машин жолоодож, улмаар Цагаан ордны хамгаалалтын хашлагыг мөргөж, осол гаргажээ. Тус улсын Дотоодын аюулгүй байдлын яамнаас энэ хэргийг шалгаж эхлээд буй юм байна. Аюулгүй албаны офицерууд гэртээ харих зөвшөөрөл авсан үедээ согтууруулах ундаа хэрэглэж, улмаар осол гаргасан гэж мэдээлжээ. Бие хамгаалагчид нь ийм хариуцлагагүй алдаа гаргасан тухай Б.Обамад ч дуулгасан бөгөөд энэ явдлыг Аюулгүй албаныхан чимээгүйхэн шалгаад өнгөрөх гэж хичээж буй бололтой. Учир нь АНУ-ын Аюулгүй албаны тусгай хүчнийхэн өнгөрсөн жил ээлж дараалан иймэрхүү шуугианд өртөж, нэр хүндээ нэлээд сэвтүүлжээ.

Э.ЭНХ-ЭРДЭНЭ

Сэтгэгдэл

0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.