Эрээнд зарагдаж байсан хуурамч одон, тэмдгүүдийг хураажээ

Д.Тулга / Гадаад мэдээ

Монгол Улсын төрөөс иргэддээ олгодог нэр бүхий одон тэмдгүүдийг БНХАУ-ын Эрээн хотод хуурамчаар үйлдвэрлэн худалдаалж байсныг таслан зогсоож, Эрээний Үйлдвэр худалдааны товчооноос хяналт шалгалтыг эхлүүлсэн байна. Энэ талаар ШӨХТГ-ын дарга Т.Аюурсайхан мэдээллээ.

ШӨХТГ-аас БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөх хотын Үйлдвэр худалдааны Засаг захиргааны товчоотой хамтран ажиллахаар болсон. Энэ хүрээнд хилийн боомт орчмын нутагт хэрэглэгчийн эрхийг хамгаалах болон өрсөлдөөний хуулийг хэрэгжүүлэх ажлыг харилцан уялдуулах, хуурамч бараа бүтээгдэхүүний хяналтыг сайжруулж, таслан зогсоох асуудлыг шийдвэрлэхээр талууд харилцан тохиролцоонд хүрч, тохиролцоо эхнээсээ ажил хэрэг болж буй нь энэ юм байна.

Ж.МАРАЛ

Сэтгэгдэл

0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.