Сингапурын "эцэг" Ли Каун Ю таалал төгсчээ

Д.Тулга / Гадаад мэдээ

Бие даасан Сингапур улсыг байгуулж, цогцлоон босгосон тус улсын “эцэг” гэгддэг Lee Kuan Yew өчигдөр нас баржээ. Сингапур улсын анхны Ерөнхий сайд нас барсан тухай түүний хүү, Бүгд Найрамдах улсын одоогийн ерөнхий сайд Ли Hsien Loong мэдэгджээ. 92 настай улс төрч улсынхаа төв эмнэлэгт нас барсан байна. Lee Kuan Yew 1959-аас 1990 онд 30 гаруй жилийн турш улс орноо удирдан хаягдаж хоцрогдсон загасчдын арлаа баян чинээлэг улс болтол нь хөгжүүлсэн учир "Сингапурын эдийн засгийн гайхамшгийн үүсгэн байгуулагч эцэг" гэж нэрлэдэг. Мөн дэлхийн улс орнууд "Азийн бар"-уудын нэгийг байгуулсан түүний ололт, амжилтыг өндөр үнэлдэг байна.

Улс орныхоо шинэчлэлийг хийж хөгжүүлэхэд амьдралаа зориулж, англи хэл, Британийн хууль эрх зүйн тогтолцоог улс орондоо нутагшуулсан юм. Хоёрдугаар сарын эхээр, Lee Kuan Yew нь уушигны хатгалгаа тусч эмнэлэгт хэвтсэн байна. Сүүлийн нэг сард түүний биеийн байдал муудсаар байсан бөгөөд хэд хоногийн өмнөөс эрс муудсан байна.

Д.ТҮВШИН


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.