Эмнэлгийн ажилтнууд улаанбурхан өвчний халдвар авчээ

Д.Тулга / Эрүүл мэнд

ulaanburhanӨнгөрсөн сарын 18-нд улаанбурханаар өвчилсөн анхны өвчтөн эмнэлэгт хандсан байна. Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотын 6 дүүрэг, Өмнөговь, Өвөрхангай аймагт улаанбурхан өвчний 333 сэжигтэй тохиолдол бүртгэгдээд байна. Үүнээc 95 тохиолдол буюу 28.5 хувь нь лабораторийн шинжилгээгээр батлагджээ. Тэдгээр хүмүүсийн 22 нь насанд хүрэгчид бөгөөд тэдний дотор эмч, эмнэлгийн ажилтнууд ч багтсан байна.

2010 оноос хойш Монгол Улсад улаанбурхан өвчин бүртгэгдээгүй. Өнгөрсөн онд ДЭМБ-аас Монгол Улсад улаанбурхан өвчнийг таслан зогсоосон батламж гардуулсан билээ. Манай улстай хамт батламж авсан гурван улсад өнгөрөгч оны 7, 8 дугаар сард улаанбурхан өвчний дэгдэлт дахин гарчээ. Тухайн улс нь халдвараа таслан зогсоосон хэдий ч бусад улс орнуудаас өвчний вирус зөөвөрлөгдөн ирэх тохиолдол байсаар байгаа аж.

Монголд гараад буй улаанбурхан өвчний вирусын гарал үүслийн талаар судалж байгаа бөгөөд эхний шинжилгээгээр БНХАУ-д илэрсэн улаанбурхан өвчний вирустэй төстэй гэж гарчээ. Тиймээс өвчтөнүүдтэй ажиллаж байгаа эмч, эмнэлгийн ажилтнуудыг сургалтад хамруулах, вакцинжуулах ажлыг эхлүүлсэн байна. Өвчний дэгдэлтийг бууруулахын тулд 6 сартайгаас 5 нас хүртэлх хүүхдүүдийг вакцинд хамруулах шаардлагатай байгаа аж.

Улаанбурхан нь амьсгалын дээд замаар дамжин халдварладаг, халууралт болон хордлогоор эхэлж, АДЗ болон нүдний салст бүрхүүлийн улаймал үрэвсэл, бүх биеийн арьсан дээрхи толбот гүвдрүүт тууралт гарах зэрэг шинжүүдээр илэрдэг, ихэвчлэн хүүхэд насанд тохиолддог вирусийн гаралтай цочмог халдварт өвчин юм.

Э.ЭНХ-ЭРДЭНЭ


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.