Аймаг, дүүргийн эмнэлгүүдийг тоног төхөөрөмжөөр хангана

Д.Тулга / Эрүүл мэнд

Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамба сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Тус яам сум, өрхийн эрүүл мэндийн төвийн тусламж, үйлчилгээг сайжруулах, эрүүл мэндийн байгууллагын засаглалыг боловсронгуй болгох, аймаг, дүүргийн нэгдсэн эмнэлгийн тусламж, үйлчилгээг өргөтгөж, иргэдэд ойртуулах, төв эмнэлэг, тусгай мэргэжлийн төвийн тусламж, үйлчилгээний чанар хүртээмжийг нэмэгдүүлэх, төгсөлтийн дараах сургалтыг боловсронгуй болгох, эм, эмнэлгийн хэрэгслийн хангалт, худалдан авах үйл ажиллагааг боловсронгуй болгох зэрэг зорилт тавьжээ.

Тэрээр “өнөөдөр эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээг үзүүлж байгаа сум, өрхийн эрүүл мэндийн төвийн тусламж үйлчилгээний хүртээмж чанар муу байгаа нь дээд шатлалын эмнэлгүүдийн ачааллыг нэмэгдүүлж байна.

Иймд өрх, сумын эрүүл мэндийн төвд үзүүлэх тусламж, үйлчилгээний нэр төрлийг олшруулах, Улаанбаатар хотын алслагдсан гэр хороололд өрхийн эмнэлгийг шинээр байгуулах, сумын эмнэлгийн түргэн тусламжийн үйлчилгээг сайжруулахаар ажиллаж байна. Энэ ажлын үр дүнд сум өрхийн түвшинд лабораторийн шинжилгээ, сэргээн засах эмчилгээ хийгдэхээс гадна гэрээр болон өрхөөр эмчилгээ хийх асуудлыг эрүүл мэндийн даатгалын сангийн санхүүжилтээр шийдвэрлэхээр зорьж байгаа” гэв.

Түүнчлэн эмнэлгийн дарга нарыг салбар яамнаас томилох бус Удирдах зөвлөлтэй болгож, төсвийн захиран зарцуулах эрхийг удирдлагуудад нь шилжүүлэхээр ажиллаж байгаа гэлээ. Мөн аймаг, дүүргийн нэгдсэн эмнэлэг дүрслэл оношилгооны, лабораторийн, гемодиализийн, мэс заслын эмчилгээний тоног төхөөрөмж, багаж хэрэгслээр хангахаар ажиллаж байгаа аж.

Ж.МАРАЛ


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
deposit 1000