Хятадын томоохон сайтад Бурхан Халдунд болсон явдлыг бичжээ

Д.Тулга / Гадаад мэдээ

gadaad

Зураг: Мэдээлэлд тавигдсан фото зураг

"Монголын үндэсний үзэлтнүүд гэгддэг нео нацистууд хятад улсын иргэн хэд хэдэн жуулчныг доромжилж, танхайрсан байна. Гуравдугаар сарын 28-ны өдөр Монгол улсын төрийн тахилгат Бурхан Халдун ууланд аялал хийж явсан хятад улсын иргэдийг тус улсын Босоо хөх Монгол бүлгэмийн гишүүд сөхрүүлж суулган, биед нь халджээ. Уг явдлын дараа Улаанбаатар хотын дарга Э.Бат-Үүл хятад улсын иргэдээс уучлалт гуйсан. Учир нь тус бүлгэмийнхэн үндсэн хуулиндаа заасан "Үндэс угсаагаар нь ялгаварлан гадуурхахгүй" гэх заалтыг зөрчсөнтэй холбоотой юм. Монгол, хятад хоёр улс бол эртнээс харилцаа, хамтын ажиллагаатай явж ирсэн найрсаг хөршүүд гэдгийг албаныхан нь онцолжээ.

Монголд сүүлийн жилүүдэд гадны жуулчдад халдсан, үзэн ядсан бүлгэм бий болоод байгаа аж" хэмээн People's Daily, China дээр гарчээ. Энэхүү мэдээний доор гадны олон улсын уншигчид өөрсдийн сэтгэгдлийг үлдээсэн байсан бөгөөд уг явдалд багагүй шүүмжлэлтэй хандсан төдийгүй "Монголчуудыг бүдүүлэг харагдуулсан үйл явдал болжээ" хэмээн ихэнхи уншигч байр сууриа илэрхийлсэн байна.

Э.БҮҮВЭЙ


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.