“Севол”-ийн ослоор амь үрэгдэгсдээ дурсах ёслолыг цуцалжээ

Д.Тулга / Гадаад мэдээ

soӨнөөдөр БНСУ-д ачаа тээврийн “Севол” усан онгоц осолдсоноос хойш яг жил болж буй юм байна. Уг ослоор 476 зорчигчийн 172 нь аврагдаж, 295 нь амиа алдсан бол эдүгээ хүртэл 9 зорчигчийн цогцос олдоогүй байгаа аж. Тус улсын Ерөнхийлөгч Пак Гын Хе Жинду арлын Пэнгмук боомт дээр очиж амиа алдагсдад хүндэтгэл үзүүлжээ. Энэ үеэр тэрээр “Сураггүй алга болсон 9 зорчигчийг эрж олохын тулд ар гэрийнхний хүсэлтийн дагуу далайн гүнд шигдсэн онгоцыг дээш татаж гаргахын төлөө ажиллах болно” гэж мэдэгдсэн байна.

Энэ нь хохирогчдын ар гэрийнхний дургүйцлийг төрүүлжээ. Тиймээс Пэнгмук боомт дээр ослоор амиа алдсан зорчигчдын дурсгалыг хүндэтгэх үйл ажиллагаанд амь үрэгдэгсдийн гэр бүлийн холбооныхон оролцоогүй байна. БНСУ-ын Засгийн газар олдоогүй байгаа 9 зорчигчийг амиа алдагсдын тоонд оруулж, нөхөн төлбөр олгохоор болжээ.

Э.ЭНХ-ЭРДЭНЭ sososo


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.