Хаясан компьютер нь 200 мянган ам.доллар хүрчээ

Д.Тулга / Боловсрол

gadaad

Силикон Валлей дахь дахин боловсруулах үйлдвэрээс Apple-ийн анхны загварын компьютер олджээ. Үүнийгээ тэд ховор эд зүйлс цуглуулдаг хүнд 200 мянган ам.доллараар зарсан бөгөөд уг компьютерийг хаясан эзнийг хайж байгаа гэнэ. Хэрвээ эзнийг нь олвол 100 мянган ам.долларыг өгнө гэж дахин боловсруулах үйлдвэрийн эзэн хэлсэн байна. "Сарын өмнө нэг эмэгтэй хайрцаг дүүрэн техникийн эд хогшил болон электрон хаягдал орхиод явсан. Гэхдээ тэр бидэнд эргэж холбогдох хаягаа үлдээгээгүй. Түүний нөхөр нь нас барсан бөгөөд гаражаа цэвэрлэж хоослохоор шийдсэн" тухайгаа ярьж байсан юм хэмээн тус үйлдвэрийн эзэн ярьсан байна.

Apple-ийн анхны загварын компьютер нь нийтдээ 200 орчим үйлдвэрлэгдсэн, одоогоор 50 орчим нь л үлдсэн бөгөөд дийлэнхи нь ажилладгүй юм байна. 2013 онд Германд болсон дуудлага худалдаагаар Apple1 компьютерийг 671 мянган ам.доллараар худалдаалж байжээ. Мөн 2012 онд 375 мянган ам.доллараар худалдаалагдаж байсан түүхтэй юм байна. Ийм төрлийн компьютерууд 2011 онд Стив Жобс нас барсаны дараа үнэ нь асар ихээр нэмэгджээ.

Т.БАТСҮРЭН


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.