Оюуны өмч хулгайлсан этгээдэд таван сар баривчлах ял оноожээ

Д.Тулга / Хууль

huuliОюуны өмчид халдсан гэмт хэргийг Монгол Улс анх удаа шүүхээр шийдвэрлэжээ. Манай улсын иргэн У гэгч 2011-2014 оны хооронд ОХУ-ын “Касперский Лаб ЗАО” компанийн “Касперский” вирусны программыг “Монголиан Бревери анбендинг”, “Вокомтехнологи” гэх хоёр компанийн нэрээр зевшөөрөлгүй хуулбарлаж бусдад зарж борлуулжээ. Түүнийг гадаадын компанийн бүтээлийг ашиглан 54.2 сая төгрөгийн ашиг олсныг мөрдөн байцаалтаар тогтоосон байна. “Касперский” барааны тэмдэг, аж ахуйн нэгжийн нэрийг хууль бусаар ашиглаж бусдад их хэмжээний хохирол учруулсан хэргийг Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны II шүүхийн шүүгчид шүүсэн байна. Түүнийг Эрүүгийн хуулийн гурван зүйл ангиар буруутгаж, таван сарын хугацаагаар баривчлах ял оноожээ.

Б.ЦЭЛМЭГ

Сэтгэгдэл

0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.