Нэг эрүүгийн хэрэг дээр 300-400 ААН шалгагдаж байна

Д.Тулга / Хууль

tatvarСүүлийн жилүүдэд татварын асуудалтай холбоотойгоор 82 хүн ял шийтгүүлснээс торгох ял эдэлж буй нэг хүн байгаа аж. Цагдаагийн байгууллагын эрх бүхий ажилтан 2015 он гарснаар 4950 хүн, 58 аж ахуйн нэгжид торгох шийтгэл ногдуулжээ.

Татварын ерөнхий газрын дарга Б.Ариунсангийн хэлснээр, цагдаа хүчний байгууллага дээр сүүлийн гурван жилд 11 мянга 260 аж ахуй нэгжид эрүүгийн хэрэг үүсгэсэн байна. Нэг эрүүгийн хэрэг дээр 300-400 аж ахуй нэгж холбогдон шалгагдаж байгаа тохиолдол ч бий аж. Харин НӨАТ-ын хуурамч падаан үйлдсэн 3600 аж ахуй нэгж цагдаа дээр шалгагдаж буй юм байна. Тэдэнд хуулиар захиргааны хариуцлага тооцох учраас өнөөдрийг хүртэл шалгагдаад, өмч хөрөнгүүд нь барьцаанд байгаа аж.

Прокурорын байгууллагаас өгсөн мэдээллээр, Эрүүгийн хуулийн 166-р зүйлд заасан ангиар 194 хүнд холбогдох 60 хэрэг хуулийн байгууллагад шалгагдаж буйгаа юм байна. Өнгөрсөн онд 700 гаруй хүн шалгаж байсан бол эдгээрээс зарим нь татвараа төлснөөр энэ тоо 194 болж багасчээ.

Э.ЭНХ-ЭРДЭНЭ


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.