Хүний цогцос хилээр гаргахыг завджээ

Д.Тулга / Хууль

Өнгөрсөн амралтын өдрүүдээр нас барсан хүний цогцос хилээр гаргах гэж байгаад баригдсан хэрэг гарчээ. Тодруулбал, Дорноговь аймгийн Замын-Үүдийн боомтоор БНХАУ руу жонш нүүрс ачихаар явж байгаа гэх том оврын автомашинд чемоданд хийсэн, муудаж, өтсөн цогцос байсан аж.

Хил гаалийнхан энэхүү үйлдлийг илрүүлж цогцсыг хэн болохыг тогтоохоор Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнд шилжүүлэн өгчээ. Хэн ямар зорилгоор цогцсыг БНХАУ руу гаргах гэж байсныг цагдаагийн байгууллага эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн байна.

Б.ЦЭЛМЭГ

Сэтгэгдэл

0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.