“Цагдаа ихэмсэг биш эрхэмсэг байг” номын нээлт болов

Д.Тулга / Боловсрол

Цагдаагийн Ерөнхий газрын хэвлэл мэдээллийн төвөөс “Цагдаа ихэмсэг биш эрхэмсэг байг” ном эрхлэн гаргаж, нээлтийн үйл ажиллагаагаа зохион байгууллаа. Энэхүү үйл ажиллагаанд ЦЕГ-ын дарга, Тэргүүн комиссар Р.Чингис болон даргын зөвлөл, номонд оролцсон эрхэм зочид уригдан оролцсон юм.

Уран үгийн их дархан, утга зохиолын их мастер Б.Лхагвасүрэн, Д.Цоодол, Т.Галсан, Ш.Сүрэнжав, Ц. Хулан, Ай .Төмөр-Очир, До.Цэнджав, бурхан шашны тэргүүн хамба Д.Чойжамц, бурханч лам Г.Пүрэвбат, дорно дахин судлаач Д.Болдбаатар, МСНЭ-ийн Ерөнхийлөгч Т.Галаарид, сэтгүүлч Г.Жамьян нэрт дипломатч Т.Чойнхор нарын зэрэг олон түмэндээ хүлээн зөвшөөрөгдсөн эрхэм хүмүүсийн гэгээн ухаарал, хурц сэтгэлгээ, гүн утга санаа шингэсэн үгүүд цагдаагийн алба хаагчдад омогшил бахархал нэмжээ.

Энэ номд орсон эрхэм хүмүүн бүр цагдаагийн талаар үнэхээр сэтгэлд хоногшим, сэтгэл сэргээмээр хэзээ ч мартахын аргагүй онч сайхан үг хэлцгээсэн нь юунаас ч илүү эрхэм шагнал төдийгүй асар их урам зориг авахаар болжээ.

Б.ЦЭЛМЭГ



Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
deposit 1000