Т.Санчирын оронд Солонгос тоглогч авчээ

Д.Тулга / Спорт

Sanchir

Монголын сагсан бөмбөгийн шигшээ багийн тамирчин Т.Санчир Филиппиний “Гинебра Сан Мигель” багтай өнгөрсөн дөрөвдүгээр сард гэрээ байгуулж, тус улсын лигт тоглож эхлээд удаагүй байсан. Харин өнгөрсөн амралтын өдрүүдэд тэрээр өөрийн цахим хуудсаар дамжуулан Филиппиний багтай гэрээгээ цуцалсан талаар мэдээлсэн билээ.

Филиппиний сагсан бөмбөгийн мэргэжлийн Лиг болох PBA-гийн “Гинебра Сан Мигель” баг манай тамирчны гэрээг цуцлан, түүний оронд БНСУ-ын хамгаалагч Живон Кимийг авч байгаа юм байна. Солонгос хамгаалагч Живон Ким 2014-2015 оны улиралд 5.09 оноо, 1.87 самбараас бөмбөг авч, 2.24 оновчтой дамжуулалт хийж байсан амжилттай. Харин манай тамирчны хувьд дөрвөн тоглолтод оролцсохдоо 4.5 оноо, 1.0 самбар бөмбөг авч, 1.75 бөмбөг алдалт гэсэн үзүүлэлттэй байжээ.

Б.ГЭРЭЛ

Sanchir

Sanchir

Сэтгэгдэл

0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.