Спорт

Нийт 4370 мэдээ байна
post thumbnail

Улсын харцага Э.Оюунболд түрүүллээ

МҮБХ-ны 25 жилийн ойд зориулсан улс, аймаг, сумын алдар цолтой болон цолгүй залуу 1024 бөхийн барилдаан болж өндөрлөлөө. Тус барилдаанд Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харьяат “Хан Хэнтийн аварга” дэвжээ, УБ хотын ОСНААУГ, ИЗИС-ийн бөх улсын залуу харцага Э.Оюунболд 10 даван түрүүлж, Сэлэнгэ аймгийн Мандал сумын харьяат ОБЕГ-ын Аврагч с...

post thumbnail

О.Гүндэгмаа ШИНЭ БУУГААР ХАНГАЖ өгөхийг Г.Шийлэгдамбаас хүсчээ

БНСУ-ын Чанвон хотод явагдсан "Дэлхийн цом"-ын тэмцээнээс 25 метрийн спорт гар бууны эмэгтэйчүүдийн дасгалд нийт 70 буудагчаас Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин О.Гүндэгмаа хятадын тамирчныг ялж Дэлхийн цомын аварга болсон. Ингэснээр тэрээр Монголын тамирчдаас "Рио-2016" олимпийн наадамд оролцох анхны эрхийг албан ёсоор авсан юм. Ө...

post thumbnail

Бөхийн өргөөнд 1024 бөхийн барилдаан болж байна

Монголын Үндэсний Бөхийн холбооны 25 жилийн ойд зориулсан 1024 бөхийн барилдаан Монгол бөхийн өргөөнөө болж байна. Яг одоо нэгийн даваа үргэлжилж байна. Барилдаанд дархан аварга Г.Өсөхбаяр, улсын аварга Г.Эрхэмбаяр, улсын арслан Д.Ганхуяг, Н.Батсуурь, Д.Азжаргал, П.Бүрэнтөгс, улсын гарьд Д.Рагчаа, Н.Ганбаатар, Б.Гончигдамба, Ш.Жаргалсайхан, улсын...

post thumbnail

Олон улсын дартсын тэмцээнээс аваргын дөрвөн цомтой иржээ

Монгол Улсын баг тамирчид БНХАУ-ын Хонконгод энэ сарын 10-12-ны өдрүүдэд Азийн Дартсын Холбооны 11 дэх удаагийн тэмцээнд оролцоод иржээ. Энэхүү тэмцээнд нийт 12 тамирчин шалгарч оролцсоноос ганцаарчилсан Крикет төрлөөс хоёрдугаар ангилалд Х.Одхүү түрүүлж аваргын цом, мөн дөрөвдүгээр ангилалд М.Энхмөнх түрүүлж аваргын цом, хоёрдугаар ангилалд Б.Бинд...

post thumbnail

Улсын начин Т.Баасанхүү: Сэрвүүнээс голцуу барилдахыг хичээдэг

Бие багатай ч улсын аварга А.Сүхбатыг санагдуулам, үзэгч олныг суудлаас нь өндөлзүүлсэн, хурц дайчин, уран барилдаан харуулдаг Монгол Улсын начин Т.Баасанхүүтэй цөөн хором ярилцлаа. -Хэзээнээс үндэсний бөхөөр хичээллэж эхэлсэн бэ. Бөхийн замд орсон түүхээсээ хуваалцаач? -Анх 2003 оноос өсвөрийн барилдаанд барилдаж бөх болох гараагаа эхэлж байлаа. 2...

post thumbnail

Сагсан бөмбөгийн хөгжөөн дэмжигчид ундааны сав шидсэнээс тоглогч гэмтжээ

Монголын Үндэсний сагсан бөмбөгийн холбооноос зохион байгуулдаг Супер лигийн плэйоффын тоглолтууд болж байгаа билээ. Мөн тус холбооноос олон сонирхолтой тэмцээн, уралдааныг зохион байгуулж, үзэгчдэд бэлэг барьж байгаа. Харамсалтай нь сагсан бөмбөгийн тоглолтын үеэр үзэгчид зохисгүй авир гаргаж, тоглогчдыг хүртэл бэртээх дээрээ тулж байгаа аж. Тиймэ...

post thumbnail

О.Гүндэгмаад хүндэтгэл үзүүлнэ

МонголУлсын гавьяат тамирчин, Хөдөлмөрийн баатар О.Гүндэгмаа "Рио-де Жанеро-2016" олимпийн наадамд оролцох эрхээ авсан. Түүнд өнөөдөр Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамба, дэд сайд Т.Болдбаатар нар хүндэтгэл үзүүлэхээр болжээ. Хүндэтгэл үзүүлэх ажиллагаа 15:00 цагт Эрүүл мэнд спортын яамнаа болно. Гавьяат тамирчин О.Гүндэгмаа БНСУ-ын Чанвон хотн...

post thumbnail

Хөлбөмбөгийн УАШТ маргааш эхэлнэ

Монголын хөлбөмбөгийн холбооны нэрэмжит идэрчүүдийн Улсын аварга шалгаруулах тэмцээний урьдчилсан шатны тоглолтууд эхлэх гэж байна. Энэ жилээс эхлэн 21 аймгийн гурван бүс, Улаанбаатар хотын есөн дүүрэг, Монголын хөл бөмбөгийн холбоонд бүртгэлтэй клубүүд урьдчилсан шатанд өрсөлдөх юм. Эндээс шалгарсан багууд ирэх зургаадугаар сард болох шигшээ тэмцэ...

post thumbnail

Үндэсний аваргын төлөөх цуврал тоглолт даваа гаригт эхэлнэ

Сагсан бөмбөгийн Үндэсний супер лигийн плэй-оффын хагас шигшээн цувралын зургаа дахь тоглолтоо "Дорнод Танан Гарьд" болон "SBL Хасын Хүлэгүүд" багууд өчигдөр хийлээ. Цувралыг "Танан Гарьд" баг 3:2 харьцаатай тэргүүлж байсан тул Хүлэгүүдийн хувьд энэ удаа хожигдох эрхгүй чухал тоглолт байсан юм.Гэвч тоглолтын төгсгөлийг Гарьдууд сайн хийж чадсанаар...

post thumbnail

“Спрайт супер лиг”-ийн шилдгүүд асрамжийн газарт сая төгрөг хандивлана

Сонирхогчийн сагсан бөмбөгийн хамгийн шилдэг лиг болох Спрайт супер лигийн ес дэх улирлын Бүх оддын тэмцээн энэ сарын 18-нд  зохион байгуулагдах талаар өнөөдөр мэдээлэл хийлээ.  Бүх оддын тоглолтонд Спрайт лигийн баруун, зүүн бүсээс шалгарсан статистик үзүүлэлтээрээ шалгарсан шилдэг 30 сагсчин оролцох юм байна. Түүнчлэн энэхүү тоглолтын С...