Бөөрөлжүүтийн цахилгаан станц төвийн системд эрчим хүч нийлүүлж эхэллээ

Aдмин / Эдийн засаг

Бөөрөлжүүтийн цахилгаан станцын эхний блок 150 МВт хүчин чадалтай станцыг өнгөрсөн аравдугаар сард ашиглалтад оруулсан. Өчигдөр 21:00 цагт туршилтын галлагааг хийж эхэлсэн байна.

Галлагааны үйл явц амжилттай болсны дараа синхрон буюу төвийн эрчим хүчний нэгдсэн системд холбох ажлыг гүйцэтгэнэ. Улмаар 12 дугаар сарын 29-нд төвийн эрчим хүчний системд Бөөрөлжүүтийн цахилгаан станцын эрчим хүчийг нийлүүлж эхлэх юм. Ингэснээр Улаанбаатар хотын эрчим хүчний системд хязгаарлалт хийхгүй байх нөхцөл бүрдэх аж.

Хотын дарга Х.Нямбаатар “Бид Улаанбаатар хотын эрчим хүчийг 200 МВт-аар нэмэгдүүлэх том зорилгыг 2024 онд ганцхан жилийн хугацаанд биелүүллээ. Бөөрөлжүүтийн 150 МВт цахилгаан станц туршилтын галлагаагаа хийгээд эхэлсэн.

Туршилтын галлагааны дараа энэ сарын 29-нд төвийн эрчим хүчний системд холболт хийж, эрчим хүч нийлүүлж эхэлнэ. Ингэснээр өвлийн оргил ачааллын үеэр цахилгааны хязгаарлалт хийхгүй явах боломж бүрдэнэ.

Мөн Багануурын 50МВт хүчин чадалтай батарей хуримтлуурын станц төвийн системд арванхоёрдугаар сарын 13-наас эрчим хүч нийлүүлж эхэлсэн. Тус станц шөнийн цагт үйлдвэрлэсэн илүүдэл эрчим хүчийг хуримтлуулж, оргил цагийн ачааллыг хуваалцаж байна” гэлээ.

Төв аймгийн Баянжаргалан суманд Бөөрөлжүүтийн хүрэн нүүрсний ордыг түшиглэн үе шаттайгаар барьж буй цахилгаан станцыг нийт дөрвөн блок бүхий 600 МBт хүчин чадалтай барихаар төлөвлөсөн байдаг.

Эхний блок ашиглалтад орсон бол хоёр дахийг нь 2025 онд ашиглалтад оруулснаар 300 МВт цахилгаан станц бүрэн хүчин чадлаараа ажиллах бөгөөд жилд 2.1 тэрбум хүртэл КВт цахилгаан үйлдвэрлэх боломжтой болно.

Б.ЖАРГАЛ


Сэтгэгдэл

Иргэн [202.126.90.207] 2025-01-01 01:16:04

Хэдэн ч галлагаа хийв, хичнээн ч удааэрчим хүч нийлүүлэв, гэхдээ 1р сараас нийлүүлэх бололтой

Зочин [202.126.91.198] 2024-12-30 01:12:29

Онцсайн...


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.