Ерөнхийлөгчийн нэрэмжит цомыг Э.Батмагнай начин гардлаа

Aдмин / Спорт

Үндэсний эрх чөлөө тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 113 жилийн ойд зориулсан “Ерөнхийлөгчийн нэрэмжит цом”-ын төлөөх шилдэг 128 бөхийн барилдаанд Баянхонгор аймгийн Жинст сумын харьяат, "Алдар" спорт хороо, Эм Си Эс групп, Богд Банк, Хос Хаш Оюу ХХК-нийн бөх, улсын начин Энхтүвшиний Батмагнай түрүүллээ.

7 хүн, хүмүүс ба бичвэр нарын зураг байж магад

“Ерөнхийлөгчийн нэрэмжит цом”-ыг анх удаагаа гардсан бол Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын харьяат, "Сүлд" спорт хороо, ШШЕГ 439-р анги, “Бес Богда” дэвжээний бөх, улсын заан Бердимуратын Серик үзүүрлэв.

11 хүн, бие хамгаалах урлаг үзүүлж буй хүмүүс ба бичвэр нарын зураг байж магад

Барилдааны шөвгийн дөрөвт Өвөрхангай аймгийн Төгрөг сумын харьяат, "Нутгийн Буян" групп, Барилга инженерийн цэргийн удирдах газар, "Их Монголын Хүчтэн" дэвжээний бөх, улсын гарди Ц.Бямба-Отгон, Завхан аймгийн Яруу сумын харьяат, "Хилчин" спорт хороо, Жем Интернэйшнл ХХК, ХЦ-0208 анги, "Даян" дэвжээний бөх, улс ын заан М.Лхагвагэрэл нар шалгарлаа.

Шөвгийн наймд улсын заан Д.Хүдэрбулга, улсын харцага Г.Ганхуяг, улсын начин Э.Мөнхжаргал, аймгийн арслан М.Бэлгүтэй нар тунаж үлдсэн юм.

Б.ЖАРГАЛ


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.