Эрүүл мэндийн салбарт 1115 эх баригч ажиллаж байна

Aдмин / Эрүүл мэнд

Өнөөдөр Олон улсын “Эх баригчдын өдөр” тохиож байна. Монгол Улсын эрүүл мэндийн салбарт нийт 1,115 эх баригч ажиллаж байгаагаас 39.6 хувь нь сумын Эрүүл мэндийн төв, сум дундын эмнэлэгт, 24.4 хувь нь Нэгдсэн эмнэлэг, дүүргийн Эрүүл мэндийн төв, амаржих газарт, 15.3 хувь нь төрөлжсөн мэргэшлийн эмнэлэгт байгаа төдийгүй нийт төрөлтийн 99.2 хувь дэх барихын мэргэшсэн эмнэлгийн мэргэжилтэн тусламж, үйлчилгээ үзүүлж байгаа аж.

Олон улсад эх баригч мэргэжилтнийг хэвийн жирэмслэлт, төрөлтийн мэргэжилтэн, эх баригч мэргэжлийг бие даасан тусламж үйлчилгээ хэмээн үзэж, “Эх баригчдын өдөр”-ийг жил бүрийн тавдугаар сарын 5-ны өдөр тэмдэглэж ирсэн. Энэ жилийн тухайд Олон улсын эх баригчдын өдрийг “Эх баригчид: Эх, нярайн амьдралыг аврагч” уриан дор зохион байгуулж буй юм.

Дэлхийн тогтвортой хөгжлийн зорилт болон “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны бодлогын зорилтод туссан Эх, хүүхдийн эндэгдлийг тууштай бууруулах, эрүүл мэндийг нь хамгаалах асуудалд үе үеийн Засгийн газар анхаарал хандуулж ирсэн.

Үүний үр дүнд Монгол Улс эх, нярай, тав хүртэлх насны хүүхдийн эндэгдлийг Мянганы хөгжлийн зорилтот түвшинд хүргэн бууруулж чадсан есөн орны нэг болжээ. Тодруулбал,

Эх, хүүхдийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах, шинэ технологи нэвтрүүлэхэд зориулж 2021 54,4 тэрбум төгрөг, 2022 онд хөрөнгө оруулалтыг 2 дахин нэмэгдүүлж 115,7 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг хийжээ.

2023 онд Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн “Эх, барих эмэгтэйчүүдийн эмнэлгийн барилгын их засвар”-ыг эхлүүлэхээр 11,4 тэрбум төгрөгийн төсвийг төлөвлөн ажиллаж байгаа аж.

ЭМЯ, Люсенбургийн хөгжлийн хөтөлбөр, НҮБХАС-ын хамтарсан 2022-2027 онд хэрэгжүүлэх “Сэргийлэх боломжтой эхийн болон перинатал эндэгдлийг тэглэх үйл ажиллагааг эрчимжүүлэх нь” төслийн хүрээнд 2024 онд 1.994.308 ам долларын санхүүжилт бүхий 69 үйл ажиллагааг амжилттай хэрэгжүүлжээ.

Э.ЭГШИГЛЭН


Сэтгэгдэл

Д.ЦЭВЭЭНЖАВ [202.55.188.46] 2025-05-05 23:08:27

Маш их


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
deposit 1000