Нэг өрхийн сарын дундаж бодит орлого 1.8 сая төгрөг байна

Нийгэм, эдийн засгийн өрхийн судалгааны 2025 оны 1 дүгээр улирлын дүнгээр (2020 оны үнээр илэрхийлэгдсэн) нэг өрхийн сарын дундаж бодит орлого 1.8 сая төгрөг гэж гарчээ. Энэ нь 24 оны мөн үеийнхээс 99.2 мянган төгрөгөөр нэмэгдсэн үзүүлэлт юм. Бодит орлогын өсөлтийг төрлөөр задалж үзвэл, цалин хөлсний орлого 52500 төгрөгөөр, тэтгэвэр, тэтгэмжийн орлого 17000 төгрөгөөр нэмэгджээ. Энэ нь бодит орлого 5.8 хувиар нэмэгдэхэд нөлөөлсөн байна.
Энэ оны эхний улирлын байдлаар сард 700.0 мянган төгрөг хүртэлх орлоготой өрхийн дундаж мөнгөн орлогын 70.4 хувийг, 700.0-1100.0 мянган төгрөгийн орлоготой өрхийн дундаж мөнгөн орлогын 55.3 хувийг, 1.1- 1.6 сая төгрөгийн орлоготой өрхийн дундаж мөнгөн орлогын 50.9 хувийг тэтгэвэр, тэтгэмжийн орлого бүрдүүлсэн юм.
Сэтгэгдэл
Otgoo [202.9.47.94] 2025-05-19 15:57:16
Bi bol ediin zasgaar bol yaduu.
Зочин [212.102.51.47] 2025-05-19 15:41:30
GG
Зочин [66.181.187.121] 2025-05-19 14:32:06
1.8 сая ядуу айлын сарын дундаж орлого юм. Дундаж давхаргын айлууд нэг удаа хүнс дэлгүүрээс авахдаа 400000 төг зарцуулдаг.
Зочин [66.181.185.192] 2025-05-19 13:52:03
Энэ худлаа тооцоо гаргаад байгаа байгууллагыг татан буулга! Ард түмний амьдрал өдөр өдрөөр дордож байна. Төр эзгэнэсэн хулгайч луйварчдын амьдрал л дэлхийд байхгүй баян тансаг байна. ФС дээр тавьсан Богд уулын амнуудад барьсан байшин барилга хаусуудыг харахад улсаасаа баян хулгайч луйварчид байдгийн байна.
Зочин [66.181.171.141] 2025-05-19 13:31:43
neg hund noogdoh orlogo gej tootsvol sonin too garna daa. urhuu toolj chadna, hunee toolj chadna. Mongol uls 897 myangan urhtei. 3.4 say huntei geheer 1 urhud 3.7 hun bna. 1.8 sayiig 3.7-d huvaahaar 135 dollar bolj bna. Mongoliin neg irgen sard 135 dollaroor ami zogooj bna daa
Иргэн [202.21.111.170] 2025-05-19 13:20:24
Байдал ийм л байгаа, Монгол хүний үнэмлэж шалдаа буусан, татвар нь тэнгэрт хадсан учир залуучууд гадагшаа их зугтаадаг боллоо. 4000 гаруй компани үүдээ хаажээ .....