Байт харвааны тамирчид Солонгосыг зорив

Солонгосын Инчеон хотод байт харвааны олон улсын тэмцээн өнөөдөр эхэлж байна.
Долоо хоног үргэлжлэх эл тэмцээнд манай улсаас үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Ж.Нарантуяа, Б.Ганзориг нарын удирдлага дор найман тамирчин оролцохоор хилийн дээс алхлаа. Тодруулбал, эрэгтэйчүүдийн ангилалд Азийн наадмын аварга Б.Отгонболд, олон улсын хэмжээний мастер Ж.Гантөгс, Б.Буянтүшиг, Д.Дашнамжил, эмэгтэйчүүдэд Б.Урантунгалаг, Б.Оюун-Эрдэнэ, Б.Буд-Алтай, О.Энхсаруул нар цэц мэргэнээ сорихоор Инчеоныг зорьсон байна.
Монголын байт харвааны шигшээ багийн тамирчид 2025 он гарснаас хойш анхны олон улсын тэмцээндээ оролцох гэж байгаа нь энэ. Уг тэмцээний дараа манай харваачдыг ирэх сард Сингапурт хөшгөө эхлэх Азийн гранпри хүлээж байгаа юм.
Сэтгэгдэл