Саудын Араб Орос руу бизнесийн төлөөлөгчдийн багийг наймдугаар сард илгээнэ

Саудын Арабын Элчин сайд Абдель Рахман бен Сулейман аль-Ахмад Москвад Оросын Ерөнхийлөгчийн зөвлөх, Санкт-Петербургийн Олон улсын эдийн засгийн форумын зохион байгуулах хороог хариуцсан нарийн бичгийн дарга Антон Кобяковтай уулзжээ. Энэ үеэр тэрбээр "Саудын Араб Орос руу бизнесийн төлөөлөгчдийн багийг ирэх наймдугаар сард илгээнэ" хэмээн мэдээлсэн байна.
Элчин сайд "Саудын Араб 2026 оны Санкт-Петербургийн Олон улсын эдийн засгийн форумд зочин орны статустай оролцохоо баталж байна. Энэ нь манай хоёр улсын стратегийн түншлэлийг бэхжүүлэх чухал алхам гэж үзэж байна. Үүний зэрэгцээ бид Саудын Арабын бизнесийн төлөөлөгчдийг наймдугаар сард Москва руу илгээхээр төлөвлөж байна" гэж мэдэгджээ.
Саудын Арабын дипломатч мөн 2025 оны эхнээс Саудын Арабын засгийн газрын хэд хэдэн төлөөлөгч ОХУ-д албан ёсны айлчлал хийсэн бөгөөд энэ нь хоёр улсын хоорондын "өндөр итгэлцлийн түвшин"-г илтгэж, "хоёр талын яриа хэлэлцээ идэвхтэй үргэлжилж" буйг онцолсон байна.
Антон Кобяков хэлэхдээ "Орос ба Саудын Арабын хоорондын жуулчдын урсгал тогтвортой өсөж" өндөр үнэлгээ авч байгаа бөгөөд бидний үзэж буйгаар, энэ нь Москвад, Санкт-Петербургт болон бусад бүс нутагт, тэр дундаа Байгал нуур болон Камчаткад жуулчны дэд бүтцийн төслүүдэд Саудын Арабын талын оролцоог өргөжүүлэх боломжтой" гэж онцолжээ.
Эх сурвалж: TASS
Б.ЖАРГАЛ
Сэтгэгдэл