СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Эцэг, эх, асран хамгаалагчийн хариуцлагагүйгээс гол, нуурын эрэг дээр тоглож байгаад амь насаа алдах тохиолдол өндөр байна

Aдмин / Орон нутаг

Сүүлийн 10 жилийн байдлаар усны осолд өртөж амь насаа алдсан иргэдийн 28 хувь нь бага насны хүүхэд байгаа бөгөөд эцэг, эх, асран хамгаалагчийн хариуцлагагүй байдлаас шалтгаалан гол, нуурын эрэг дээр тоглож байгаад хөл алдаж, амь насаа алдах тохиолдол өндөр байна.

Тухайлбал, энэ сарын 14-ний өдөр автомашины дотуур хаймар дээр нэгнээ түрж тоглож байгаад голын усанд живж, амь насаа алдсан харамсалтай тохиолдол цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.

Иймд цагдаагийн байгууллага болон онцгой байдлын газраас иргэддээ гол, нуурын эрэг дагуу аялж амарч зугаалахдаа бага насны хүүхдэд тавих хараа хяналтаа сайжруулах, зориулалтын бус хийлдэг гудас, хөвөгч хэрэгсэл ашиглан тоглуулахгүй байх, голын эрэг дагуу бууж, суурьшихдаа тухайн газрын онцлог, нөхцөл байдлыг судалж, эрсдэлээ тооцоолж, аюулгүй байдлаа хангахыг зөвлөж байна.

Б.ЖАРГАЛ


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
deposit 1000