Дипломат цол хүртээлээ

Aдмин / Улстөр

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Тулгар төрийн 2234, Их Монгол Улс байгуулагдсаны 819, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114, Ардын хувьсгалын 104, Ардчилсан хувьсгалын 35 жилийн ойг тохиолдуулан нэр бүхий эрхмүүдэд дипломат цол хүртээлээ.

Гадаад харилцааны салбарт үр бүтээл, идэвх санаачилгатай ажиллаж, гадаад бодлогын зорилтуудыг хэрэгжүүлэхэд оруулсан хувь нэмрийг нь үнэлж

Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд” цолыг:
  • Ахмад дипломатч Цэндийн Батбуян,
  • Ахмад дипломатч Чимэддоржийн Баттөмөр,
  • Ахмад дипломатч Эрдэнийн Бямбажав,
  • Монгол Улсаас ОХУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Өлзийсайханы Энхтүвшин,
  • Монгол Улсаас БНСВУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Жигжээгийн Сэрээжав,
  • Монгол Улсын Ерөнхийлөгчийн Гадаад бодлогын зөвлөх, Тэргүүн шадар дипломат Эрдэнэцогтын Одбаяр,
  • Монгол Улсаас НҮБ-ын дэргэд суугаа Байнгын төлөөлөгч Нямдоржийн Анхбаяр,
“Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин” цол”-ыг:
  • Ахмад дипломатч Пүрэвжавын Гансүхэд хүртээлээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх дипломат цол хүртсэн эрхмүүдэд баяр хүргэж, амжилт хүслээ.

Цаашид улс орныхоо язгуур эрх ашгийг хамгаалж, тусгаар тогтнолыг бататган бэхжүүлэх үйлсэд оруулсан хичээл зүтгэл, хуримтлуулсан туршлага, мэдлэгээ хойч үедээ өвлүүлж, төрийн алтан аргамжийн өвийг хадгалж явна гэдэгт итгэл төгс байгаагаа илэрхийлэв.

Мөн гэр бүл, хамт олонд нь Үндэсний их баяр наадмын мэндийг өргөн дэвшүүллээ.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
deposit 1000