Энэ 7 хоногт Монгол Улсад

2025 оны долдугаар сарын 7-ноос 13-ны өдрүүдэд болох үйл явдлын
товч мэдээллийг хүргэж байна
-Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар энэ сарын 6-13-нд Монгол Улсад төрийн айлчлал хийж байна.
Улаанбаатарт:
7 дугаар сарын 7-нд: Өндөр гэгээн Занабазарын мэндэлсний 390 жилийн ойд зориулсан “Өндөр гэгээний өв дүрслэх урлагт” тусгай үзэсгэлэнг Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд нээнэ.
7 дугаар сарын 8-нд: “Дээлтэй монгол наадам"-ыг 19 дэх удаагаа төв талбайд зохион байгуулна.
7 дугаар сарын 8, 9-нд: УИХ-ын байнгын хороодын хуралдаан Төрийн ордонд болно.
7 дугаар сарын 8-нд: Засгийн газрын хуралдаан болно.
7 дугаар сарын 10-нд: Монгол Улсын төрийн далбааны өдөр тохиож байна.
7 дугаар сарын 10-нд: Үндэсний Урлагийн Их Театрын 75 жилийн ойн хүрээнд Монгол Төрийн үндэсний хөгжмийн их найрал "Монголын сайхан орон" тоглолтоо 25 дахь жилдээ толилуулна.
7 дугаар сарын 11-нд: Тулгар төрийн 2234 жил, Их Монгол Улсын 819 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114, Ардын хувьсгалын 104 жилийн ой, Үндэсний их баяр наадмын нээлт Төв цэнгэлдэх хүрээлэнд болно.
7 дугаар сарын 11-нд: “Улаанбаатарын үдэш-2025” Үндэсний их баяр наадмын шоу тоглолтыг Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулна.
7 дугаар сарын 11-нд: "Мөнхөд гэрэлтэх Монгол" Үндэсний их баяр наадмын оройн үйл ажиллагаа Төв цэнгэлэх хүрээлэнд болно.
7 дугаар сарын 11, 12-нд: “Соёлын наадам”-ыг 17 дахь жилдээ Хүй долоон худагт зохион байгуулна.
7 дугаар сарын 12-нд: “Монгол бүжгийн гайхамшиг” тоглолт The Corporate Hotel and Convention Centre-т болно.
7 дугаар сарын 13-нд: “Уяачдын наадам” Хүй долоон худгийн “Монгол наадам” цогцолборт болно.
-Өндөр гэгээн Занабазарын мэндэлсний 390 жилийн ойг тохиолдуулан “Монгол дархан: Өв, урлахуй” тусгай үзэсгэлэн “Чингис хаан” үндэсний музейд 7 дугаар сарын 20-ныг хүртэл гарч байна.
-Өндөр гэгээн Занабазарын мэлмий гийсний 390 жилийн ойд зориулсан "Бат оршил ба ховор цуглуулгууд" үнэт үзмэр, уран зургийн үзэсгэлэн Богд хааны ордон музейн үзэсгэлэнгийн танхимд 7 дугаар 20-ныг хүртэл гарч байна.
Орон нутагт:
7 дугаар сарын 10-нд: Ховд аймгийн Хөгжимт драмын театрын тайзнаа “Галдан бошгот хаан” дуулалт жүжгийг толилуулна.
7 дугаар сарын 10-13-нд: Аймаг, сумдад Тулгар төрийн 2234 жил, Их Монгол Улсын 819 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114, Ардын хувьсгалын 104 жилийн ой, Үндэсний их баяр наадам үргэлжилнэ.
-Архангай аймгийн музейд "Байгалийг ойроос" түр үзэсгэлэн 2025 оны 7 дугаар сарын 28-ныг хүртэл гарч байна.
Хилийн чанадад:
7 дугаар сарын 5-14-нд: Арабын Нэгдсэн Эмират улсад Олон улсын химийн 57 дугаар олимпиад болж байна.
Сэтгэгдэл