Хөлбөмбөгийн талбай бүхий спортын цогцолборын барилга угсралтын ажил 75 хувийн гүйцэтгэлтэй байна

Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хороонд хөлбөмбөгийн талбай бүхий спортын цогцолбор барьж буй. Барилга угсралтын ажил өнөөдрийн байдлаар 75 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна. Тус цогцолбор нь хөлбөмбөг, сагсан бөмбөг, газрын теннис, чийрэгжүүлэх төхөөрөмж бүхий зориулалтын талбайнуудтай.
Ашиглалтад орсноор хүүхэд, залуучууд, иргэд чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлж, эрүүл, чийрэг бие бялдартайгаар өсөж хүмүүжих нөхцөл бүрдэх юм. Цогцолборын барилга угсралтын ажлыг “Аглут” ХХК гүйцэтгэж, нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар захиалагчийн техникийн хяналтыг хэрэгжүүлж байна.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
Сэтгэгдэл