Монголын эмэгтэй сагсан бөмбөгийн анхны гавьяатууд

Aдмин / Боловсрол

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 3х3 сагсанбөмбөгийн тамирчдад төрийн дээд цол, одон, медаль гардууллаа.


Монгол Улсын Гавьяат тамирчин цолоор:

  • Монгол Улсын 3×3 сагсан бөмбөгийн эмэгтэй шигшээ багийн ахлагч Мөнхсайханы Цэрэнлхам,
  • Монгол Улсын 3х3 сагсан бөмбөгийн эмэгтэй шигшээ багийн тамирчин Онолбаатарын Хулан,
  • Монгол Улсын 3х3 сагсан бөмбөгийн эмэгтэй шигшээ багийн тамирчин Бат-Эрдэнийн Ариунцэцэг,
  • Монгол Улсын 3х3 сагсан бөмбөгийн эмэгтэй шигшээ багийн тамирчин Нямжавын Нандинхүсэл,

May be an image of 6 people and wedding

Найрамдал медалиар:

  • Монгол, Канадын найрсаг харилцаа, хамтын ажиллагааны хүрээнд тамирчдыг дасгалжуулан тоглолтын ур чадвар, арга зүйг сайжруулж, сагсан бөмбөгийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж буй Монгол Улсын 3х3 сагсан бөмбөгийн шигшээ багийн дасгалжуулагч, Канад Улсын иргэн Паул Стефен Сирийг шагналаа.

May be an image of 6 people

Эх орныхоо нэр хүнд, монгол хүний үнэ цэнийг дэлхийд дуурсгаж, мөнгөн медаль хүртсэн тамирчид, дасгалжуулагчид Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төр, ард түмний нэрийн өмнөөс талархал илэрхийлээ. Мөн Олимп, Дэлхийн аварга болохыг ерөөж, тэдний гэр бүл, хамт олонд сайн сайхан бүхнийг хүслээ. Монголын сагсан бөмбөгийн холбоо эе эвээ хичээж, хүчээ нэгтгэн зүтгэсний дүнд тив, дэлхийн тэмцээнд амжилттай оролцон, ард түмнийхээ хайр хүндлэлийг хүлээж байгаад сэтгэл хангалуун байгаагаа хэллээ.

May be an image of 6 people and text

Бахдам амжилтын цаана Монголын сагсан бөмбөгийн холбоо, багш, дасгалжуулагч, тамирчдын үүрэг, оролцоо, манлайлал чухал байсныг тэмдэглэлээ.

May be an image of 6 people, dais, wedding and text that says 'CES I'

Улсынхаа нийслэлд Дэлхийн аваргын тэмцээнийг амжилттай зохион байгуулсан Монголын сагсан бөмбөгийн холбоо, 3х3 сагсан бөмбөгийн холбоо, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, бусад бүх байгууллага, хамт олон, хүмүүст талархал илэрхийллээ.

May be an image of 4 people, dais and text

May be an image of 6 people


Сэтгэгдэл

Мөнгө [66.181.182.48] 2025-07-02 20:51:34

Оюун ухааны салбарынхан нь улаан чулуутай өөрсдийгөө шагнаж буй биз

Зочин [202.9.41.6] 2025-07-02 20:29:36

Канад дасгалжуулагчын гавъяа өндөр шүү ! Хөдөлмөр зүтгэлийг нь шударгаар үнэлэх байх ...

Зочин [202.126.91.125] 2025-07-02 17:02:25

Мэдээж эдгээр бүсгүйчүүлд ард олны өмнө байгуулсан гавъяаг нь өндөр үнэлэн төрийн дээд шагнал өгөх нь зөв. Харин тэдний энгэрт төрийн шагнал зүүж өгсөн өгөрийн сэтгэл нь бузар, гар нь элдэв бохирт хутгалдсан нь цаанаа л нэг дотор хөндүүртэй бас сэвтэй ...

Бөтболд [66.181.180.11] 2025-07-02 14:40:30

За ХҮРЭЛСҮХ МИНЬ ЭНЭ ОХИДЫГ ЗӨВЛӨХӨӨР АВЧ БАЛЛАВ ДАА.Эрүүл мэндийн зөвлөхөөр нэг аятайхан хүүхнийг авч өөд татсан.Тэр ч зам нь шулуудсан бхаа удахгүй гадаадад консулаар явж тэндээ хүүхдээ гаргана биз дээ


4 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
4 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
deposit 1000