Зеленский: Москва зогсохгүй, Путины зорилго бол дайныг үргэлжлүүлэх

Оросын зэвсэгт хүчин Украины хотуудад олон зуун пуужин, дроноор халдсаны дараа Зеленский барууны орнуудад Украины агаарын хамгаалалтыг чангатгахыг уриалжээ. Хамгийн сүүлд буюу өчигдөр өгсөн маш том агаарын довтолгооны дараа тэрбээр НАТО, АНУ болон Европоос дунд болон илүү өндөр хүчин чадалтай, тухайлбал “Patriot” зэрэг агаарын хамгаалалтын систем нийлүүлэхийг онцгойлон шаардсан байна.
Зеленский зургадугаар сарын 29-ний ням гарагт өөрийн сошиал хуудсуудаар дамжуулан "Пуужин, дроны халдлагууд нь амьдралыг тэтгэж буй чухал бүх салбарыг онилсон байлаа" гэж онцолжээ. Мөн тэрбээр "Харамсалтай нь, халдлагыг сөрөн зогсох үеэр бид F-16 онгоцны нисгэгч Максим Устименког алдлаа. Тэр өнөөдөр агаарын долоон зорилтот байг устгасан юм.
Гэр бүл, анд нөхдөд нь гүн эмгэнэл илэрхийлье. Үхлийн шалтгааныг бүрэн тодруулах үүрэг өглөө. Манай нисэх хүчин Украины тэнгэрийг маань баатарлагаар хамгаалж байна" хэмээн бичжээ.
Зеленскийн хэлснээр, зөвхөн сүүлийн долоо хоногийн хугацаанд ОХУ Украин руу 114 гаруй пуужин харваж, 1270 гаруй дроноор халдлага үйлдэж, 1100 орчим удирдлагатай агаарын бөмбөг хаясан байна.
Украины удирдагч "Москвагийн довтолгооны хүрээ илүү өргөжих боломжтой байгаа цагт хэзээ ч дайн зогсохгүй... Путин хэдийнэ энхийн уриалгыг үл ойшоон, дайныг үргэлжлүүлэх шийдвэр гаргасан" гэж онцлон тэмдэглэжээ. Зеленский олон улсаас Орост дарамт шахалт үзүүлэх, мөн Украиныг илүү олон агаарын довтолгооноос хамгаалах системээр хангах хэрэгтэйг дахин онцлон уриалсан байна.
Тэр "Дайныг зогсоох ёстой. Дайрагчдад дарамт хэрэгтэй. Манай ард иргэдийг хамгаалах баллистик пуужин, дрон, терроризмоос хамгаалах хамгаалалт хэрэгтэй. Украины хамгийн сайн хамгаалалт бол агаарын довтолгооноос хамгаалалт систем юм. Энэ бол амьдралыг аврах хамгийн үр дүнтэй хэрэгсэл. Бид Америкийн системийг худалдан авахад бэлэн байна" хэмээн мэдэгджээ.
Зургадугаар сарын 25-нд Гаагад болсон НАТО-ийн дээд хэмжээний уулзалтын үеэр Зеленский АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамптай уулзаж, “Patriot” агаарын довтолгооноос хамгаалах систем худалдан авах асуудлыг хэлэлцжээ. Трамп тус систем олон улсад эрэлт ихтэй байгааг дурдсан бөгөөд Украинд нийлүүлэхийг ч үгүйсгээгүй байна.
Эх сурвалж: DW
Б.ЖАРГАЛ
Сэтгэгдэл
Зочин [59.153.112.186] 2025-06-30 14:27:27
Гуйлга гуйж дайнд ялна гэж юу байхав дээ. Украин улс барууныхны тоглоом болж дууслаа. Одоо өрөндөө газар нутгаасаа тасдаж өгөх л үлдэж байх шиг. Европынхон жаахан газар дээрээ багтаж ядаж байгаа шүү дээ. Тэдэнд газар нь л хэрэгтэй.
Царай алдахаас ичихээ больсон, цайрчихсан амьтан. [66.181.160.70] 2025-06-30 12:03:47
Энэ нэг царай алдсан юм одоо больмоор юм аа. Саяхан л Голландын Гаагад НАТО-гийн хурал дээр очичихсон мөнгө гуйгаад л царай алдаад байсан. Тэнд Трампын долоохнээ. Зеленскийг тэр хуралд оруулаагүй гэж мэдээлсэн, учир нь Украйн НАТАТО-гийн гишүүн БИШ. Тэгээд энэ царай алдмар Бельгийн нийслэл Брюссельд очиж царай алдаж нөгөө юмаа гуйсан гэсэн. Ичих нүүргүй царай алдмар.
Зочин [202.126.88.134] 2025-06-30 10:52:23
Энэ алиалагч өөрөө амьд үлдэхийн тулд дайныг дуусгахгүй байх сонирхолтой.
Зочин [60.111.182.212] 2025-06-30 10:34:53
Өөрийнхөө шуналын төлөө дайныг зогсоож чадахгүй бгаа хулчгар новш юм даа
Ваагий [202.55.188.37] 2025-06-30 10:28:56
Улсаа самарсан удирдагч ард түмнээрээ тоглож дууслаа овоо босгоогүй бол гэж энэ урвагч НАТО д найдаж ОХУ тай түнжин хагараагүй бол дайн гарахгүй байлаа өөрийнх нь хийж бгаа бузар булай үйлдлээ нуух гэж Евопын холбоо НАТОг дагаж салбаганаагүй бол улс үндэстэн мөхөхгүй байлаа Нэг л өдөр эх орон ард түмнээ хаяаад зугтанадаа
Зочин [66.181.178.133] 2025-06-30 10:32:53
Tiim shuu
Temuul [66.181.161.137] 2025-06-30 10:17:15
Зогсох шаардлагагүй, нацизмыг голомтоор нь самрах хэрэгтэй. Эсрэгээр бас нэрлэж болно: Киев зогсохгүй, зеленский дайныг үргэлжлүүлэх нь түүний амьд явах цорын ганц боломж
Зочин [162.239.132.68] 2025-06-30 10:06:59
Больж … сайхан хэрэг