Ардчилсан намын ҮБХ, Их хурал наймдугаар сард хуралдаж, намын дараагийн даргаа тодруулна

Aдмин / Улстөр

Ардчилсан нам Үндэсний бодлогын хороо (ҮБХ), Их хурлаа ирэх наймдугаар сард хуралдуулахаар төлөвлөжээ.

Энэ талаар АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Н.Ганибал “Өдрийн сонин”-д өгсөн ярилцлагадаа “Улс төрийн намын тухай хуультай холбоотойгоор Намын дарга өргөдлөө өгөөд дараагийн даргыг шууд сонгох нөхцөл эрх зүйн хувьд энэ цаг хугацаанд боломжгүй байна. Энэ бол зөвхөн манай намд үүсч байгаа асуудал биш. Монголын бүх улс төрийн намд тулгарч байгаа асуудал.

Учир нь, 2023 онд батлагдсан Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгын зарим заалт энэ онд хэрэгжиж эхэлсэн. Энэхүү хуулийг дагаж мөрдөх хуулиар улс төрийн намууд энэ онд багтаж дүрэм, хөтөлбөрөө шинэчлэн Дээд шүүхэд бүртгүүлэх ёстой.

Үүний дагуу манай нам өнгөрөгч тавдугаар сард орон даяар хэлэлцүүлэг өрнүүлж, 21 аймаг, есөн дүүргийн нийт гишүүд дэмжигчдэдээ намын шинэчилсэн Үндсэн дүрэм, хөтөлбөрөө танилцуулж, саналыг нь авсан. Тэрхүү саналыг нэгтгэх Ажлын хэсэг гарчихсан энэ цаг хугацаанд ажиллаж байна.

Хөтөлбөр, Үндсэн дүрэм шинэчлэн батлагдсаны дараа намын дараагийн даргыг сонгох ёстой болчихоод байна. Энэ шаардлагыг хангаж байж дараагийн даргыг Дээд шүүх бүртгэх эрх зүйн орчин бүрдэж байгаа юм. Тиймээс Ардчилсан нам наймдугаар сарын сүүлийн долоо хоногт намын ҮБХ, Их хурлаа хуралдуулахаар төлөвлөсөн. Бэлтгэл ажлаа хангаж байна.

Наадмын өмнө хуралдана гэж тооцоолж байсан ч орон даяар өрнөсөн хэлэлцүүлэгт оролцсон нийт гишүүдийн бүх талын оролцоо, саналыг жигд хангах, бусад тодорхой асуудлаас үүдэж наймдугаар сард хуралдуулахаар төлөвлөсөн. Өөрөөр хэлбэл, шинэ дүрмээ баталсны дараа намын дараагийн даргыг тодруулна. Намын дараагийн дарга есдүгээр сард багтаж тодрох боломжтой байгаа” хэмээн ярьжээ.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
deposit 1000