Нетаньяхуд зориулсан шүүх хурлыг зогсоохыг Трамп шаарджээ

Aдмин / Гадаад мэдээ

Зургадугаар сарын 25-нд АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Израилийн Ерөнхий сайд Нетаньяхуг өмөөрөн олон нийтийн мэдээллийн хэрэгслээр мэдэгдэл гаргасан байна. Нетаньяхугийн эсрэг шүүх хурлыг нэн даруй цуцлах эсвэл өршөөл үзүүлэх ёстой гэж Трамп үзжээ.

Израилийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн мэдээлснээр, Нетаньяхуг байцаах ажиллагаа зургадугаар сарын 3-нд эхэлсэн бөгөөд нэг жилийн хугацаа шаардагдах төлөвтэй байна.

Израилийн Ерөнхийлөгч Исаак Херцог Нетаньяхуг өршөөх эрх мэдэлтэй ч Израилийн хэвлэлүүд "Одоогоор өршөөл үзүүлэх асуудал яригдаагүй" гэж хэлснийг нь эш татсан гэнэ. Херцог мөн "Одоогоор хэн ч ийм хүсэлт гаргаагүй" гэж мэдэгджээ.

2020 оны эхээр Израилийн прокурорууд Нетаньяхуг хээл хахууль, залилан мэхлэх болон олон нийтийн итгэлийг зөрчсөн гэсэн гурван зүйл ангиар Нетаньяхуг албан ёсоор ялласан юм. Мөн оны 5-р сард шүүх уг хэргийн анхны шүүх хурлаа хийж, үүний улмаас Нетаньяху хуулийн дагуу шалгагдаж буй Израилийн анхны Ерөнхий сайд болсон билээ.

Г.Бямба


Сэтгэгдэл

Ялгуун [59.153.113.178] 2025-06-26 19:54:53

санхүү авна дуудлагаар очино, 99997605


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
deposit 1000