Бүгд Найрамдах Узбекистан Улсын Ерөнхийлөгч Шавкат Мирзиёев Монгол Улсад төрийн айлчлал хийнэ

2025 оны зургадугаар сарын 24-ний өдөр болох үйл явдлын
товч мэдээллийг хүргэж байна.
-Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Узбекистан Улсын Ерөнхийлөгч Шавкат Мирзиёев Монгол Улсад төрийн айлчлал хийнэ.
11:00 цагт: МҮЭ-ийн холбооны Ерөнхий зөвлөлөөс холбооны XXIV их хуралтай холбогдуулан цаг үеийн асуудлаар мэдээлэл өгнө. Холбогдох утас: 99149240
11:30 цагт: Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор “Монгол дархан 2025” үзэсгэлэн 2025 оны 7 дугаар сарын 3-10-ныг дуустал Чингис хаан үндэсний музейд болох талаар Үндэсний мэдээллийн төвд мэдээлэл өгнө.
-УИХ-аас Олон улсын парламентын холбоо (ОУПХ)-той хамтран зохион байгуулж буй хүний эрхийн төлөв байдлын ээлжит нэгдсэн хэлэлцүүлэг (UPR)-үргэлжилж байна.
-"Зүүн хойд Азийн энх тайван хөгжил ба Солонгосын нэгдлийн талаарх Монголын форум" энэ сарын 20-ноос 24-нийг дуустал үргэлжилнэ.
-Сагсан бөмбөгийн 3х3-ын насанд хүрэгчдийн ДАШТ энэ сарын 23-наас 29-нд болж байна.
Орон нутагт:
-Архангай аймаг- АRА complex-т Булган хайрханы энгэрт уртын дууны айзам хөгийг эгшиглүүлэх "Тунгалаг Тамир" уртын дууны наадмыг анх удаа зохион байгуулна.
-Архангай аймгийн музейд “Байгалийг ойроос” түр үзэсгэлэн 7 дугаар сарын 28-ныг хүртэл гарч байна.
Э.ЭГШИГЛЭН
Сэтгэгдэл