Тэрбумтан Жефф Безос, Лорен Санчез нарын нууцлаг хуримын сонин хачин

Amazon-ийн үүсгэн байгуулагч тэрбумтан Жефф Безос, Лорен Санчез нарын хуримын ёслол энэ онд олны анхаарлыг ихэд татсан атлаа хамгийн нууцлаг хурим болжээ.
Тэдний гурван өдрийн тансаг хуримын гол үйл явдал өнгөрсөн баасан гаригт Сан Маркогийн түүхэн Сан Жоржио Мажоре арал дээр болж, хүрэлцэн ирсэн зочдын жагсаалтад ойролцоогоор 200 орчим алдартан багтсан байна.
Тухайлбал, тус хуримын ёслолыг зорин ирсэн Кардашиан-Женнерийн гэр бүл, Билл Гэйтс, Карли Клосс, Опра Уинфри, Ашэр зэрэг зочдын усан таксинд сууж буй гэрэл зургууд ил болсон бол хэвлэлүүдийн "амыг барьсан" уу гэлтэй тус ёслолын үйл ажиллагааны талаар юу ч нийтлээгүйгээр барахгүй нийгмийн сүлжээгээр ч элдэв мэдээлэл тараагүй байна.
"Vogue" сэтгүүлд мэдээлснээр, ёслол даруухан болж өндөрлөжээ. Тус сэтгүүл Лорен Санчезийн хуримын даашинзыг ковер зургаа болгон, анх удаа олон нийтэд харуулсан байна. Олон таамаглал эцэстээ батлагдаж, түүний өмссөн даашинз "Dolce & Gabbana"-гийн тусгайлан урласан бүтээл бөгөөд 1.5 жил зарцуулсан нь тодорхой болсон аж.
Тэрбээр ёслолын үеэр энэхүү өндөр зах, торон корсеттэй, урд хэсгээрээ торгомсог шифон даавуугаар бүрсэн 180 ширхэг товч бүхий даашинзыг өмсчээ.
Vogue-ийн мэдээлснээр, хуримын шөнө Лорен Санчез хоёр ч удаа хувцсаа сольсон байна. Тодруулбал, тэрбээр 1946 оны сонгодог “Gilda” кинонд хүндэтгэл үзүүлсэн, сэтгэл татам, мөр нь ил гарсан даашинзыг хуримын оройн зоогийн үеэр өмссөн аж. Мөн "Oscar de la Renta"-гийн бүтээсэн, 175,000 ширхэг болор шигтгээтэй, маш нарийн хийцтэй, коктейлийн өнгө бүхий даашинзаар гоёсон байна.
Эдгээр хувцас нь зөвхөн тансаглал төдийгүй кино урлаг, загварын түүхийг хүндэтгэсэн, мэдрэмжтэй сонголтууд байсан бөгөөд хуримын гоо зүйн өнгө аяс, хэр нарийн түвшинд бэлтгэснийг илтгэжээ.
Сан Жоржио Мажоре арал нь Италийн алдарт архитектор Андреа Палладиогийн зохиосон сэргэн мандалтын үеийн цагаан гантиг сүм хийдүүдээрээ алдартай. Гэхдээ Жефф Безос ба Лорен Санчез нар тус арлыг сонгосон шалтгаан нь зөвхөн архитектур биш, харин хувийн орон зай, аюулгүй байдлаас эхлээд илүү бодитой, прагматик шалтгаантай байсан бололтой: .
Венец хотод тэдний хуримтай холбоотойгоор эсэргүүцлийн жагсаалууд өрнөж, сувгийг хаах сүрдүүлэг, гэнэтийн лоозонгууд, бүр хачирхалтайгаар Безосын дүрстэй хуурамч манекенүүд хүртэл гарч, тэднийг анхны байршлаа өөрчлөхөд хүргэсэн гэж эх сурвалжууд мэдээлжээ. Үүний дараа аралд хүрэхэд хэцүү бөгөөд өндөр хамгаалалттай байсан нь уг байршлыг сонгох чухал хүчин зүйл болсон бололтой.
Нөгөө талаар, Венецийн Аялал жуулчлалын яамнаас энэхүү хуримын баярын үеэр хотын жилийн аялал жуулчлалын орлогын 68 хувийг ердөө нэг амралтын өдрөөр бүрдүүлнэ гэж тооцоолсон ч эсэргүүцэгчид үүнийг “Дэлхийн хамгийн чинээлэг хүмүүс Италийн үзэсгэлэнт арал бүхий хотыг булаан эзэлж буй явдал” хэмээн үзэж, эсэргүүцэн жагсаж байгаа ажээ.
Ёслолын үеэр Amazon-ийн үүсгэн байгуулагч тэрбумтан Жефф Безос болон сэтгүүлч Лорен Санчез хоёр бэлгэ тэмдэг болсон бөгж солилцсон бололтой. Гэхдээ тэд хуулийн дагуу яг хэзээ гэрлэлтээ батлуулсан нь тодорхойгүй хэвээр байгаа аж. Тэд аль хэдийнэ АНУ-д албан ёсоор гэрлэсэн ч байж мэдэх юм.
Венец хотын даргын тамгын газрын төлөөлөгч CNN-д пүрэв гарагт мэдэгдэхдээ, хосууд хотын захиргаанд албан ёсны гэрлэлт бүртгүүлэх ямар ч хүсэлт гаргаагүй талаар хэлсэн байна. Энэ нь энэ долоо хоногийн арга хэмжээнүүд зөвхөн ёслолын чанартай бөгөөд хуулийн хүчинтэй гэрлэлт биш гэсэн үг юм.
"Vogue" сэтгүүл хуримын зургуудыг нийтэлсний дараахан Лорен Санчез өөрийн Инстаграм хаягийн нэрийг "Lauren Sanchez Bezos" болгон өөрчилсөн байна. Энэ нь тэдний холбоог илүү албан ёсны болсныг олон нийтэд харуулсан байна.
"Одод"-оор бялхсан тансаг үдэшлэг
Лорен Санчез хурим эхлэхийн өмнө Сан Жоржио Мажоре арал дээр хүрэлцэн ирсэн бөгөөд 1960-аад оны хэв маягийг санагдуулам "Dior"-ын цагаан хослол, торгон хээтэй ороолт (Одри Хепбёрн маягаар толгойдоо боосон), Jimmy Choo-гийн өндөр өсгийт, мөн Hermès Kelly гар цүнхээр гоёсон байжээ. Тэрбээр усан таксинд суухдаа зурагчдад үнсэлт илгээж, инээмсэглэн мэндчилсэн байна.
Хуримын зочид ч винтэж Roberto Cavalli, Dolce & Gabbana, Oscar de la Renta болон Versace зэрэг тансаг брэндийн хувцсаар гоёцгоосон байна.
Corey Gamble and Kris Jenner head to the wedding on Friday.
Yara Nardi/Reuters
Сан Жоржио Мажоре арал руу хүрэх замд:
Кайли Женнер цайвар хөх өнгийн, урдаа уяатай корсет өмссөн байсан бол Ким Кардашиан гялалзсан бор карамель өнгийн бариу даашинз сонгосон байна. Харин Опра Уинфри торгомсог ягаан өнгийн, сүүлтэй "mermaid" загвартай даашинзаар гангарчээ.
Ёслол дан ганц хурим төдийгүй загварын, нэр хүнд бүхий оддыг нэг дор цуглуулсан супер үйл явдал болсон байна. Хуримын үеэр хэн ямар уран бүтээл толилуулсан талаар дэлгэрэнгүй мэдээлэл бусад зүйлсийн нэгэн адил нууцлаг хэвээр байжээ.
Гэвч Италийн хэвлэлүүдэд мэдээлснээр, Италийн нэрт тенор дуучин Андреа Бочеллигийн хүү Маттео Бочелли оройн арга хэмжээг Элвис Преслигийн “Can’t Help Falling in Love” хэмээх дуугаараа нээсэн байна.
Сонирхуулахад, Андреа Бочелли өмнө нь Ким болон Кортни Кардашиан нарын хуримын үеэр (2014, 2022 онд) дуулах хүндэтгэл хүлээж байсан бөгөөд одоо түүний хүү Маттео ч мөн адил нэр хүндтэй хуримын эрхэм зочин болсон нь энэ аж.
Маттео Бочелли ийн зочдын сэтгэлийг хөдөлгөж, нулимсыг нь ивэлгэсэн бол Лэди Гага баярын сүүлийн өдөр буюу бямба гарагт тоглох нь үнэн бол үдэшлэгийг "бут нCNNиргэх" нь гарцаагүй юм.
Поп од Лэди Гагагийн тоглолт Венецийн хуучин дундад зууны үеийн хөлөг онгоцны усан онгоцны зогсоол болох "Arsenale"-д төлөвлөгджээ. Энэхүү байршил нь өнөө үед соёл урлагийн орчин үеийн төв болон шинэчлэгдсэн бөгөөд Венецийн уран зургийн Биенналь зэрэг олон улсын чухал арга хэмжээнүүдийг зохион байгуулдаг нэр хүндтэй газар юм.
Эх сурвалж: CNN
Б.ЖАРГАЛ
Сэтгэгдэл
Зочин [67.171.160.15] 2025-06-28 14:52:21
ацаараа нууцлаг байдагын