Жолооч өөрөө замын хөдөлгөөний дүрэм зөрчсөний улмаас бусдын тээврийн хэрэгсэлд мөргүүлсэн бол хохирлыг хариуцна

Aдмин / Хууль

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 03 сарын 24-ний өдөр иргэн Л.Л-ийн гаргасан гомдлыг хэлэлцсэн байна. Иргэн Л.Л нь 2023 оны 03 сарын 18-ны өдөр Тэрэлжийн замд машин жолоодож явахдаа эгнээ солихоор Т.Т-ийн жолоодож явсан машины урдуур орж мөргүүлсний улмаас түүний автомашин болон эрүүл мэндэд 5,045,070 төгрөгийн хохирол учирсныг Т.Т-ээс гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

Т.Т “...осол Л.Л-ын буруугаас болж гарсан нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон, уг дүгнэлтээр миний зөв гэж гарсан” гэж маргасан байна. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн зарим хэсгийг хангасныг давж заалдах шатны шүүх бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ дараах дүгнэлтийг хийв.

Л.Л нь замын хөдөлгөөнд оролцож 1-р эгнээнээс 2-р эгнээнд шилжин байр эзлэхдээ 2-р эгнээнд чигээрээ явж байсан Т.Т-ийн машины урдуур орсон үйлдэл нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.4-т “жолооч байр эзлэхийн өмнө зэрэгцээ эгнээнд чигээрээ яваа тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөн нь Тээврийн цагдаагийн албаны мөрдөгчийн магадлагаа, хэргийн газрын үзлэг, Техникийн шинжээчийн дүгнэлт, Тээврийн Прокурорын газрын прокурорын тогтоолоор тус тус тогтоогдсон.

Харин замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн Л.Л-ын буруутай үйлдлээс болж түүний машиныг Т.Т мөргөсөн нь замын хөдөлгөөний дүрэм зөрчөөгүй гэж шинжээч дүгнэсэн талаар Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Энэбиш хураангуй мэдээндээ дурджээ.

Зам тээврийн ослын улмаас Л.Л-ын машин болон хамт зорчиж явсан хүмүүс гэмтэж, улмаар 5,045,070 төгрөгийн хохирол учирсан ч зам тээврийн осолд Л.Л өөрөө буруутай, харин Т.Т-ийн хувьд хууль, дүрэм зөрчсөн буруугүй тул тухайн хохирлыг хариуцах хууль зүйн үндэслэлгүй гэж дүгнэв.

Иймээс зам тээврийн осолд нэхэмжлэгч Л.Л өөрөө буруутай тул тэрээр өөрийн автомашинд болон хамт зорчиж явсан хүмүүсийн эрүүл мэндэд учирсан хохирлыг зам тээврийн осолд буруугүй Т.Т-ээс нэхэмжилснийг анхан шатны шүүх хангаж шийдвэрлэсэн нь хуульд нийцэхгүй, Т.Т уг хохирлыг хариуцах үүрэггүй гэж үзсэн болно.

Шийдвэрийг бүтнээр харах цахим холбоос:

https://shuukh.mn/single_case/33167?daterange=2025-01-01%20-%202025-04-18&id=2&court_cat=1&bb=1

Б.ЖАРГАЛ


Сэтгэгдэл

Dandar Batkhuu [59.153.86.103] 2025-06-27 17:29:39

Л.Л үхвэл таарна!


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
deposit 1000