“Өндөр гэгээн Занабазар: Түүх, өв соёл- 390” олон улсын эрдэм шинжилгээний хурал “Чингис хаан” музейд болно

2025 оны долдугаар сарын 1-ний өдөр болох үйл явдлын
товч мэдээллийг хүргэж байна.
09:00 цагт: “Өндөр гэгээн Занабазар: Түүх, өв соёл- 390” олон улсын эрдэм шинжилгээний хурал “Чингис хаан” үндэсний музейд болно. Холбогдох утас: 99051914
09:30 цагт: “Монгол Улсын шүүх эрх мэдлийн шинэтгэлийг үр дүнтэй хэрэгжүүлэх нь” хосолмол түншлэлийн төслийн нээлт “Холидей Инн” зочид буудалд болно.
10:30 цагт: Европын холбооны санхүүжилттэй “Монгол Улсад шүүх засаглалыг бэхжүүлэх нь” төслийн нээлтийн үйл ажиллагаа “Холидей Инн” зочид буудалд болно. Холбогдох утас: 89892022
18:00 цагт: 2024 оны “Мөнгөн мод” наадмын шилдэг бүтээл “Клеопатра” сонгодог драмын жүжгийг УДБЭТ-ын тайзнаа толилуулна.
-Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн даатгуулагчийг төлөөлсөн гишүүнийг томилохтой холбогдуулан Улсын Их Хурлын Нийгмийн бодлогын байнгын хорооноос Төрийн ордны “Их Эзэн Чингис хаан” танхимд нэр дэвшигчийн сонсгол зохион байгуулна.
-Ази, Номхон далайн Шуудангийн холбоо (APPU)-ны Удирдах зөвлөлийн хурал энэ сарын 30-наас 7 дугаар сарын 4-нд "Туушин" зочид буудалд болно.
Орон нутагт:
-Архангай аймгийн музейд “Байгалийг ойроос” түр үзэсгэлэн 7 дугаар сарын 28-ныг хүртэл гарч байна.
Хилийн чанадад:
-Зургадугаар сарын 30-наас долдугаар сарын 6-нд: Казахстан улсын Астана хотод боксын аварга шалгаруулах Дэлхийн цомын тэмцээн болно.
Э.ЭГШИГЛЭН
Сэтгэгдэл