Үндэсний бөхийн барилдааны бүртгэл явагдаж байна

Монгол бөхийн өргөөнд болж буй бөхийн барилдааны бүртгэлд одоогоор 300 гаруй бөх бүртгүүлжээ. Тулгар төр байгуулагдсаны 2234 жилийн ой, Их Монгол Улс байгуулагдсаны 819 жилийн ой, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114 жилийн ой, Ардын хувьсгалын 104 жилийн ойн баярын бөхийн барилдааны бүртгэл явагдаж байна. Барилдах бөхчүүд өөрийн биеэр ирж бүртгэлийг хийлгэх аж.
Монгол бөхийн өргөөнд болж буй бөхийн барилдааны бүртгэлд одоогоор 300 гаруй бөхчүүд бүртгүүлжээ. Бүртгэлийн хугацаа өнөөдөр 18.00 гэхэд хаагдана. Энэ жилийн баяр наадмын бөхийн барилдаанд допингийн шинжилгээний зөрчилтэй 16 бөх барилдахгүй. Харин Бүх цэргийн баяр наадамд барилдсан бөхчүүдээс допингийн шинжилгээ авсан. Энэ удаа ямар нэгэн зөрчил гараагүй байна.
Б.ЖАРГАЛ
Сэтгэгдэл