Өмнөд Америкт цас орж, эрс хүйтэрсний улмаас 15 хүн нас баржээ

Д.Тулга / Гадаад мэдээ

Туйлын агаарын урсгалын нөлөөгөөр Өмнөд Америкт урьд үзэгдээгүй ихээр хүйтэрчээ. Баруун Европын ихэнх хэсэгт хэт халж буй үед Өмнөд Америкт, ялангуяа Чили, Аргентин, Уругвайд энэ улирлын агаарын температур эрс доошилсон байна. Эрс хүйтэрсний улмаас 15 хүн нас баржээ.

Олон улсын цаг уурын байгууллагын тайланд дурдсанаар, зургадугаар сарын 30-ны өдөр Чили, Аргентин улсуудын нутаг дэвсгэр нь манай гараг дээрх хамгийн хүйтэн газар /туйлын бүсүүдийг тооцохгүйгээр/ болсон байна. Энэ сарын 2-ны өдөр Аргентины нийслэлд агаарын хэм -1,9 градус болж хүйтэрсэн нь 1991 оноос хойших хамгийн доод үзүүлэлт юм.

Мөн эрэг орчмын Мирамар хотод сүүлийн 34 жилийн хугацаанд анх удаа цас оржээ. Түүнчлэн Чилийн Чильян хотод -9,3 хэм хүрч хүйтэрсэн байна. Дэлхийн хамгийн хуурай газар гэгддэг Атакамагийн цөлд цас унажээ. Уругвайн нийслэлд зургаадугаар сарын 30-нд -5,8 хэм хүрч хүйтэрсэн нь 1967 оноос хойш болоогүй үзэгдэл юм.

Эрс хүйтэрсэн тул фермерүүдийн хувьд ургац алдах эрсдэл үүссэн бол зарим хотод нийтийн тээвэр, сургууль цэцэрлэгүүдийн үйл ажиллагааг зогсоожээ.

Эх сурвалж: BELTA
Б.АДЪЯАХҮҮ


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
deposit 1000