О.Алтангэрэл: МАН нь өөрөө Засгийн газраа огцруулна гэж байхад Ардчилсан нам хамгаалахгүй

Aдмин / Улстөр

УИХ-ын гишүүн О.Алтангэрэлээс үүсээд байгаа улстөрийн нөхцөл байдлын талаар тодрууллаа.

Тэрбээр "МАН-ын даргын хэрүүл тэмцэл төр рүү орлоо. Сүүлдээ энэ УИХ-ын асуудал болж, парламент руу халдаж эхэллээ. Үндсэн хуулинд “УИХ бол төрийн эрх барих дээд байгууллага” гэж заасан байдаг. Парламентын түвшинд нэг намын даргын асуудал ингэж их орж, халдаж байсангүй. Өвөлжилтийн бэлтгэл, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт, өдөр бүр жагсаж байгаа багш нар, ахмадуудад хариулт өгөх хүн алга. Гарын үсэг зурах, огцруулах хүмүүс л энд байна. Одоо энэ хэрүүл нь Засгийн, УИХ-ын хоорондын асуудал болж байгаад харамсаж байгаа. Ингээд энэ хэвээр удаан байвал хэн ч хожихгүй. Монголын төр л суларч байна шүү дээ. УИХ дахь АН-ын бүлгээс төсвийн хэлэлцүүлгийг буцаая гэсэн байр суурьтай байгаа. ХЗДХ-ийн сайдын үүрэг бол хууль зүйн бодлого боловсруулж, нийгэмд хууль сахиулах байгууллагыг удирдлагаар хангаж ажилладаг л албан тушаал. Харин тухайлсан хэрэг маргаан дээр гардаж ажилладаг хүн биш. Бодлогоо боловсруулдаг гэсэн үг. Надад нэг зарчим бий. Ардилсан нам ажиллаж байсан Хамтарсан Засгийн газрыг огцруулах ёстой гээд МАН өөрсдөө огцруулсан. Одоо эрх баригчид өөрсдөө Засгийн газраа огцруулах гэж байхад тэр Засгийн газрыг нь хамгаалаад сууна гэдэг зарчим манай намд байхгүй. Урьд өмнө нь МАН Засгийн газраа огцруулъя гэхэд АН-ын зарим гишүүн авч үлдээд, хор уршгаар нь бид нийгмийн дэмжлэгээ алдаж, ялагдаж байсан гашуун туршлага бий. Тиймээс нам нь өөрсдийнхаа Засгийн газрыг огцруулъя гэж байхад бид өмөөрөхгүй" гэв


Сэтгэгдэл

САЙХАН ЗАЛУУЧУУД МИНЬ... [202.179.26.8] 2025-10-09 13:47:54

ТЭГЭЭД БОЛДОГ БОЛ ЦААШДАА НҮҮРСНИЙ, ПОЛИМЕТАЛЫН , ХОВОР ЭЛЕМЭНТИЙН, ЗЭСИЙН , АЛТНЫ , УРАНЫ ГЭХЧИЛЭН АСАР ИХ ХУЛГАЙ ИЛ ГАРАХ НЬ ДЭ.... БҮХ НАМЫН НЭР ТӨРТЭЙ, САЙН САЙХАН БОЛОВСРОЛ МЭДЛЭГТЭЙ ЗАЛУУЧУУД САЙН ДУРААРАА ЭВЛЭЛДЭН НЭГДЭЭД ЭНЭ ИХ ХУЛГАЙ ДЭЭРЭМ ТОНУУЛЫГ УУДЛААД ГАРГААД УЛ-ААР НЬ ИЛ ТОД БОЛГОЧИХМООР БАЙНА. НАМ ЕРДӨӨ ХАМААРАХГҮЙГЭЭР. ... ДАРАА НЬ УЛС ОРНЫ ХӨГЖЛИЙГ ЯРИМААР БАЙНА.... ТА НАР ҮҮНИЙГ ЗААВАЛ ХИЙХ УЧИРТАЙ. ТА ЗАЛУУЧУУД ӨНӨӨДӨР ҮҮНИЙГ ЭС ХИЙВЭЛ МАРГААШ ГЭЖ БАЙХГҮЙ БОЛНО.

АЛТАНГЭРЭЛД [202.179.26.8] 2025-10-09 13:40:54

АЛТАНГЭРЭЛД .... МАН, АН ГЭЛТГҮЙ ... ЭНЭ ОЛОН САЙХАН ЗАЛУУЧУУД ИХ ХУРАЛД ГАРЛАА.... ОДОО МАН НАМЫН ХОЁР ДАРГА ГЭЛТГҮЙ АСУУДАЛД ОРОЛЦСОН ГИШҮҮДИЙГ БҮГДИЙГ НЬ ШАЛГУУЛАХ ШААРДЛАГА ГАРГААРАЙ. ШАХААД ГАРГААД ИРЭЭРЭЙ.... ТӨРӨӨ ЦЭВЭРШҮҮЛЭХЭД БҮХ НАМЫН ЗАЛУУЧУУД ХАМТРААРАЙ..... УРИАЛААРАЙ... ЗАСАГ БАРИХАД ХАРИН ХАМТРАХГҮЙ ШҮҮ.... ....

МАН ИРЭХ СОНГУУЛЬД УНАХ НҮХЭЭ ӨӨРСДӨӨ УХАЖ БАЙНА ДАХ [202.55.188.40] 2025-10-09 12:20:41

Ардчилсан намтай намгүй МАН ирэх сонгуульд унахаар болж бгаа юм биш үү? Өөрсдаө учраа олохгүй байж улсаа яаж удирдах вээ? Нямбаатар нь овоо юм хийгээд бгаа юм биш үү

Thank you so much for this newsletter Thank you so much for this newsletter 8955329 https://t.me a [168.0.212.170] 2025-10-09 08:58:58

Thank you so much for this newsletter Thank you so much for this newsletter 2105064 https://t.me appleipnoneipad !

Thank you so much for this newsletter Thank you so much for this newsletter 9636718 https://t.me a [190.111.162.218] 2025-10-09 02:19:56

Thank you so much for this newsletter Thank you so much for this newsletter 3092912 https://t.me appleipnoneipad !


5 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
5 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.