“Алтан цом 2025” дөрөвдүгээр тойргийн барилдаан 14.00 цагаас үргэлжилнэ
“Алтан цом 2025” дөрөвдүгээр тойргийн барилдаан үргэлжилж байна. Өнөөдөр 14:30 цагаас "MCS" группийн МСS - ЭНЕРЖИ баг - "Алсын жим" ХХК-ийн ХАМАГ МОНГОЛ багтай, “Од Групп” ХХК-ийн ОД ГРУПП баг - "Нутгийн буян групп" ХХК-ийн ХУБИЛАЙ ХААН багтай тус тус барилдана.
“Алтан цом 2025” дөрөвдүгээр тойргийн эхний өдрийн буюу өчигдрийн барилдаанд "Хатант интернэшнл ХХК"-ийн ХАТАНТ ИНТЕРНЭШНЛ баг - "Хэрэйд ХХК"-ийн ХҮЛЭГҮ багтай учраа тааран барилдсанаас Хатант интернэшнл баг 20:5 -аар гурав дахь ялалтаа авчээ.
Хатант интернэшнл багт улсын заан С.Сүхбат /3/, улсын харцага Б.Зоригтбаатар /5/, улсын харцага О.Мөнх-Эрдэнэ /5/, улсын начин Э.Мөнхжаргал /3/, аймгийн арслан Б.Шаравдорж /4/, нийт 20 даваа авсан бол Хүлэгү багт улсын заан Б.Серик /2/, улсын харцага Г.Бадрах /2/, аймгийн арслан Е.Көптилек /0/, аймгийн арслан Н.Намнансүрэн /0/, цэргийн арслан Б.Өлзийсайхан /1/, нийт 5 даваа авсан юм. Тус хоёр баг өнөөдөр сэлгээгүй барилдлаа.
ХАТАНТ ИНТЕРНЭШНЛ багийн дасгалжуулагчаар улсын арслан Р.Пүрэвдагва, ХҮЛЭГҮ багийн дасгалжуулагчаар улсын заан Б.Серик нар ажиллав.
"Миг даатгал ХХК", "Хушхан ХХК"-ийн ЭВ МОНГОЛ баг - "АПУ ХК" & "СКАЙТЕЛ" ХК-ийн АПУ, СКАЙТЕЛ багтай учраа тааран барилдсанаас АПУ, СКАЙТЕЛ баг 18:7 даваагаар гурав дахь ялалтаа авлаа.
АПУ, СКАЙТЕЛ багт улсын арслан Б.Орхонбаяр /3/, дөрөвдүгээр тойргоос сэлгээнд сууж, түүний оронд орж барилдсан аймгийн арслан О.Баярбаасан /1/, улсын өсөх идэр начин Ч.Батчулуун /3/, тавдугаар тойргоос сэлгээнд сууж, түүний оронд орж барилдсан аймгийн арслан Т.Төгсдөлгөөн /1/,
аймгийн хурц арслан Б.Очирхүү /2/, аймгийн хурц арслан Н.Амгаланбаатар /4/, аймгийн арслан Э.Баасанжав /4/, нийт 18 даваа авсан бол ЭВ МОНГОЛ багт улсын арслан Э.Оюунболд /0/, улсын заан Б.Пүрэвсайхан /5/, улсын заан М.Лхагвагэрэл /1/, гуравдугаар тойргоос сэлгээнд сууж,
түүний оронд орж барилдсан аймгийн арслан Ц.Лувсан-Адъяа /0/, улсын начин Ш.Отгонтөгс /0/ хоёрдугаар тойргоос сэлгээнд сууж, түүний оронд орж барилдсан аймгийн харцага Б.Ренчинжүгдэр /0/, аймгийн арслан Я.Бумбаяр /1/, нийт 7 даваа авсан юм.
АПУ, СКАЙТЕЛ багийн дасгалжуулагчаар улсын харцага Т.Өсөх-Ирээдүй, ЭВ МОНГОЛ багийн дасгалжуулагчаар улсын начин Б.Адъяахүү нар ажилласан байна.












































-104035-641377337.jpeg)






















Сэтгэгдэл