Мерц: Герман улс Украины аюулгүй байдлын батлан даагч орнуудын тоонд багтах ёстой
ХБНГУ-ын Канцлер Фридрих Мерц “Герман улс НАТО-гийн бусад гишүүн орнуудын хамт Украины аюулгүй байдлын батлан даагч орнуудын тоонд багтах ёстой” гэж мэдэгдэв.
Тэрбээр “Герман улс холбоотнуудынхаа (НАТО-гийн гишүүн орнууд - ТАСС-ын тайлбар) хамтаар гал зогсоосны дараа Украинд аюулгүй байдлын баталгаа олгоход өөрийн хувь нэмрийг оруулах ёстой” хэмээн онцолжээ.
Канцлер энэхүү хувь нэмрийн нарийн агуулгын талаар цаг нь ирэхээр ярих шаардлагатайг тодотгож, эхэлсэн дипломат үйл явц “эцэстээ хүрнэ” гэж найдаж байгаагаа илэрхийлсэн байна.
АНУ болон Украины хоорондын хэлэлцээ арванхоёрдугаар сарын 14, 15-нд Берлин хотноо болсон. АНУ-ын төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд Ерөнхийлөгч Трампын тусгай элч Стивен Уиткофф болон АНУ-ын тэргүүний хүргэн, бизнесмен Жаред Кушнер багтсан билээ.
Украины талаас Владимир Зеленский, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга Рустем Умеров, Украины Зэвсэгт хүчний Ерөнхий штабын дарга Андрей Гнатов нар оролцсон.
ОХУ-ын Ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песковын мэдэгдсэнээр, Кремль Европ болон Украинтай хийсэн хэлэлцээний үр дүнгийн талаар АНУ-ын талаас мэдээлэл хүлээж байгаа аж.
Үүний зэрэгцээ Украины нутаг дэвсгэрт барууны цэргийн бүрэлдэхүүнийг байрлуулахыг Москва тууштай эсэргүүцэж буй байр суурь өөрчлөгдөөгүйг онцолжээ.
Эх сурвалж: TASS
Б.ЖАРГАЛ













-104035-641377337.jpeg)



















































Сэтгэгдэл