Монгол Улс дэлхийн ой тогтоол, оюун ухааны спортод долоо дахь удаагаа тэргүүллээ
Дэлхийн Ой тогтоолтын спортын холбооноос зохион байгуулсан 34 дэх удаагийн Ой тогтоолтын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болж, Монголын оюун ухааны академийн шигшээ баг багийн нийлбэр оноогоор түрүүллээ.
Ингэснээр Монгол Улс ой тогтоол, оюун ухааны спортод долоо дахь удаагаа дэлхийд тэргүүлэгч гэдгээ баталлаа.
Тус тэмцээнд Монголын оюун ухааны академийн тамирчин, Олон улсын Их Мастер О.Наранзул 10 төрлийн нийлбэр оноогоор Дэлхийн өсвөрийн аварга болж, 2025 оны Дэлхийн аварга болов.
Мөн энэ удаагийн дэлхийн аваргын хамгийн онцлох амжилтыг Монголын оюун ухааны академийн тамирчин, 13 настай Б.Мишээл үзүүллээ. Тэрбээр 10 төрлийн нийлбэр онооны дүнгээр Дэлхийн бага насны аварга болж, 3 алт, 2 мөнгө, 2 хүрэл медаль хүртсэнээс гадна алтан медаль хүртсэн хоёр төрөлдөө дэлхийн рекорд тогтоож, бага насандаа дэлхийн аварга болж, дэлхийн рекорд тогтоон, Олон улсын Мастер (ОУМ) цолд хүрсэн цөөн тамирчдын нэг боллоо.
Багийн_төрөл
- Алтан медаль-Монгол Улс - 20,206 оноо
- Мөнгөн медаль-Австрали улс - 12,570 оноо
- Хүрэл медаль-БНХАУ - 10,186 оноо
Ганцаарчилсан төрөлд тэмцээний 10 төрлийн дараах дүнгээр:
Бага_насны_ангилалд
- Алтан медаль-ОУ-ын Мастер Б.Мишээл
- Мөнгөн медаль-Г.Сондор
- Хүрэл медаль-Г.Сийлэн
Өсвөр насны ангилалд
- Алтан медаль-ОУ-ын Их Мастер О.Наранзул
- Мөнгөн медаль-Их Мастер Г.Эрдэнэгэрэл
- Хүрэл медаль-Их Мастер Н.Марал
Насанд хүрэгчдийн ангилалд
- Алиан медаль-Их Мастер Вишва Ражакумар
- Мөнгөн медаль-ОУ-ын Их Мастер Б.Лхагвадорж
- Хүрэл медаль-ОУ-ын Мастер Н.Номин
Дэлхийн аварга
- Тус тэмцээний 10 төрлийн дараах нийлбэр оноогоор Олон Улсын Их Мастер О.Наранзул тэргүүлж "2025 ОНЫ ДЭЛХИЙН АВАРГА" боллоо.

















































.jpg)















Сэтгэгдэл