ОХУ-ын элч Майамид АНУ-тай хийсэн хэлэлцээ бүтээлч байсан гэжээ

Aдмин / Гадаад мэдээ

ОХУ-ын Ерөнхийлөгчийн тусгай төлөөлөгч Кирилл Дмитриев АНУ-ын Ерөнхийлөгчийн төлөөлөгчидтэй Украины асуудлаарх Майамид болсон хэлэлцээний эхний цагуудыг “бүтээлч” хэмээн үнэлжээ.

Тэрбээр ОХУ Украинтай хийж буй дайныг дуусгах боломжит гарцуудын талаархи хэлэлцүүлэг амралтын өдрүүдийн турш буюу бямба гарагт, арванхоёрдугаар сарын 20-нд үргэлжилнэ гэж уулзалтын завсарлагааны үеэр Оросын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд мэдэгдсэн байна.

Түүний хэлснээр хэлэлцүүлгүүд өнөөдөр эхэлж, өнөөдөр болон маргааш үргэлжлэх бөгөөд уг мэдэгдлийг ОХУ-ын төлөөлөгчдийн тэргүүний хэлснийг эш татан ТАСС агентлаг дамжуулжээ. Гэвч Дмитриев хэлэлцэж буй асуудлын талаар дэлгэрэнгүй тайлбарлахаас татгалзсан байна.

Майамид ОХУ-ын төлөөлөгчид АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын Украйны асуудал хариуцсан тусгай элч Стивен Уиткофф, мөн Трампын хүргэн Жаред Кушнер нартай уулзаж буй бөгөөд хэлэлцээ үргэлжилж буйтай зэрэгцэн Америкийн The Wall Street Journal сонин Владимир Путин АНУ-ын талаас Москватай хэлэлцээ хийх төлөөлөгчөөр Уиткоффыг сонгохыг биечлэн лоббидсон бөгөөд түүнийг өөртөө “тохиромжтой” гэж үзсэн тухай мэдээлэл нийтэлжээ.

ОХУ-ын төлөөлөгчид Майамид ирэхээс өмнө Украины тал АНУ-ын Трампын төлөөлөгчид болон Европын нэр нь тодорхойгүй зарим төлөөлөгчидтэй хоёр өдрийн турш хэлэлцээ хийжээ.

Уулзалтын дараа Украины Үндэсний аюулгүй байдал, батлан хамгаалах зөвлөлийн тэргүүн Рустем Умеров АНУ болон Украин энхийн төлөөх алхмуудын талаар хамтын ажиллагаагаа ойрын хугацаанд үргэлжлүүлнэ гэж мэдэгдсэн байна.

Мэдээллээр бол Майамид талууд "Украины талаархи Трампын төлөвлөгөө”, мөн түүнд тулгуурлан АНУ, Украины төлөөлөгчид арваннэгдүгээр сарын 23-нд Женевт болсон уулзалтаар боловсруулсан саналуудыг хэлэлцэж байгаа аж.

Үүний зэрэгцээ Орос улс анхны баримт бичгийн хувилбарын текстийг өөрчлөх оролдлогуудыг шүүмжилж ирсэн бөгөөд хэвлэл мэдээллд мэдээлснээр уг баримт бичиг нь Киевт тавьсан Путины шаардлагуудад ихээхэн тулгуурласан байжээ.

Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский Украины талаарх аливаа энхийн гэрээнд заавал тусгах ёстой чухал заалтын нэг нь аюулгүй байдлын баталгаа байх ёстойг олон удаа онцолж, ОХУ-аас дахин түрэмгийлэл гарвал бусад улсууд ямар арга хэмжээ авахыг тодорхой зааж өгөх ёстой гэж мэдэгдэж ирсэн байна.

Axios хэвлэлийн мэдээлснээр, Трампын төлөвлөгөөг хэд хэдэн удаа хэлэлцсэний дараа АНУ-ын Ерөнхийлөгчийн засаг захиргаа Киевт НАТО-гийн гэрээний 5-р зүйлд тулгуурласан, нэг талаас хэт эрх чөлөө олгохгүй атлаа нөгөө талаас хангалттай найдвартай аюулгүй байдлын баталгаа өгөхийг зөвшөөрсөн ч энэ асуудлыг АНУ-ын Конгресс дээр цаашид хэлэлцэх шаардлагатай хэвээр байгаа аж.

Харин өөр нэг маргаантай заалт нь Донецк болон Луганскийн мужийн Оросын одоогоор эзлээгүй байгаа нутаг дэвсгэрийг Орост шилжүүлэхийг бодитоор зөвшөөрөх тухай заалт байв.

Киев ийм хувилбарыг үгүйсгэж байгаа ч арванхоёрдугаар сарын 20-нд Зеленский Украины Зэвсэгт хүчин Донбассаас гарч магадгүй, хэрэв ОХУ-ын цэргүүд мөн адил гарвал хэмээн мэдэгдсэн байна.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.