Төв цэвэрлэх байгууламжийн шав тавих ёслолыг Э.Бат-Үүл НЭГ, Ч.Сайханбилэг НЭГ, У.Хүрэлсүх ХОЁР удаа хийжээ
-ТӨВ ЦЭВЭРЛЭХ БАЙГУУЛАМЖИЙН ХҮЧИН ЧАДЛЫГ САЙЖРУУЛНА ГЭСЭН ДАРГА НАРЫН АМЛАЛТ 2000 ОНООС ЭХЛЭЛТЭЙ-
Нийслэлчүүд түүхий нүүрсний хорт утаанаас арайхийн салж цээж дүүрэн амьсгалах хаврын урин цаг айсуй гэтэл өмхий лагийн үнэртэй золгож байна. Хэдхэн жилийн өмнө Толгойт, Орбит, Таваншар, Яармаг, Нисэх орчим үнэртдэг байсан төв цэвэрлэх байгууламжийн өмхий үнэр урин дулааны цагт нийслэлийг тэр чигт нь бүрхэж гадуур хувцаснаас нэвт ханхалдаг болсон.
Төв цэвэрлэх байгууламжийн 50 гаруй жил дагтаршсан лагийн үнэрийг дарна гэж үе үеийн дарга нар амны уншлага мэт ярьсаар 19 жилийн нүүрийг үзжээ. 1964 онд 500 мянган хүн амтай хотод зориулж барьсан Төв цэвэрлэх байгууламжийн хүчин чадлыг сайжруулна гэх дарга нарын амлалт 2000 оноос эхлэлтэй. Энэ хугацаанд маск зүүж, хантааз өмсчихөөд Төв цэвэрлэхтэй танилцаагүй төрийн түшээд, үнэрийг нь мэдрээгүй хүн байна уу гэж асуувал толгой сэгсэрэх хүн байхгүй. Төв цэвэрлэхийг шинэчилнэ, бүтээн байгуулалтыг хавар эхэлнэ гэсэн мэдээ хэвлэлийн хуудаснаа тоолж барамгүй олон удаа гарсан. Харамсалтай нь эцсийг нь үзсэн дарга даамал одоохондоо алга.
Зундаа өмхий лагийн үнэрт дарлуулж, өвөлдөө түүхий нүүрсний утаанд угаартдаг нийслэлчүүдэд сайд, дарга нарын сайхан, сайхан амлалтуудыг эргэн сануулж байна. Товч бөгөөд тодорхой хэлбэл шинэ Төв цэвэрлэх байгууламжийн шав тавих ёслолыг Ерөнхий сайд У.Хүрэлсүх хоёр удаа тавьжээ. Харин Э.Бат-Үүл, Ч.Сайханбилэг нар үйл ажиллагаатай нь очиж танилцахдаа шинэ цэвэрлэх байгууламж барина гэсэн амлалтыг ард түмэнд өгч байжээ.
-УЛААНБААТАР ХОТ ХӨГЖИХ ҮҮ, НҮҮХ ҮҮ ГЭДЭГ НЬ ТӨВ ЦЭВЭРЛЭХ БАЙГУУЛАМЖИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНААС ХАМААРНА-
2013 оны тавдугаар сарын 27-ны өдөр Э.Бат-Үүл: “Энэ асуудлыг яаравчлан шийдвэрлэх ёстой. Улаанбаатар хот хөгжих үү, нүүх үү гэдэг нь Төв цэвэрлэх байгууламжийн үйл ажиллагаанаас хамаарна. Төв цэвэрлэх байгууламжийн техник, технологийг сайжруулахгүйгээр хотын хөгжлийн тухай яриад ч хэрэггүй. Туул голд бүрэн цэвэрлэгдэж чадаагүй хронтой ус нийлж байгаа нь үнэхээр ноцтой явдал юм. Тиймээс нийслэлд үйл ажиллагаа явуулж байгаа боловсруулах үйлдвэрүүдэд бид онцгой хяналт тавьж, зарим үйлдвэрийг хаах хүртэл арга хэмжээ авах тухай нийслэлийн удирдлагын зөвлөлийн хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэсэн. Богино, дунд, урт хугацааны хөтөлбөр боловсруулж НИТХ-аар оруулах хэрэгтэй. Хөтөлбөрөө батлаад жил бүрийн төсөв дээр суулгаад явбал бид шинэ цэвэрлэх байгууламж барих хөрөнгөө шийдвэрлэх боломжтой. Шинэ цэвэрлэх байгууламж барих санаануудаа ирүүлэх болно. Энэ мэтээр бид шинэ цэвэрлэх байгууламжтай болох ажлыг зайлшгүй хэрэгжүүлэх хэрэгтэй” гэжээ.
-ТӨВ ЦЭВЭРЛЭХ БАЙГУУЛАМЖИЙН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫГ ИРЭХ ХАВАР ЭХЭЛҮҮЛНЭ-
2015 оны дөрөвдүгээр сарын 11-ны өдөр Ч.Сайханбилэг: “Засгийн газар оролцож, дэмжиж, хамтарч ажиллах ёстой. Шинэ цэвэрлэх байгууламжийн ТЭЗҮ ирэх оны нэгдүгээр сард бүрэн дуусна. Бичиг цаас, судалгааны ажлыг чанартай гүйцэтгэж, яаралтай дуусгах нь зүйтэй. 2016 оны Төсвийн тухай хуульд цэвэрлэх байгууламжтай холбоотой 8.1 тэрбум төгрөгийг суулгасан, төсвийн хэлэлцүүлэг болж байгаа. Шинэ цэвэрлэх байгууламжийн барилгын ажлыг концессоор гүйцэтгүүлэх боломжийг Засгийн газрын төвшинд судлаад бүтээн байгуулалтын ажлыг ирэх хавар эхлүүлэх шаардлагатай. Цэвэрлэх байгууламжийн ТЭЗҮ болон судалгааны ажлууд, хийх технологи, газар нь бэлэн байна” гэжээ.
-ХАНДИВЛАГЧ ОРНУУД, ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДЫГ УРЬЖ ТӨСЛҮҮДЭЭ ТАНИЛЦУУЛНА-
2017 оны аравдугаар сарын 24-ны өдөр Ерөнхий сайд У.Хүрэлсүх: “Ирэх хавар гэхэд Төв цэвэрлэх байгууламжийг барих нь эн тэргүүний зорилтоо болгож байна. Монгол гэдэг тусгаар улсын хувьд тулгамдсан асуудлаа шийдэх гарц олцгооё. Хугацаа маш бага байна. Ирэх сард хандивлагч орнууд, хөрөнгө оруулагчдыг урьж төслүүдээ танилцуулъя, сонгон шалгаруулалт явуулах ажилд яаравчилъя. Ерөнхий сайдын захирамжаар ажлын хэсгийг байгуулна. Энэ ажлын хэсгийг УИХ-ын гишүүн, Барилга, хот байгуулалтын сайд Х.Баделхан ахалж, нийслэлийн удирдлагууд болон холбогдох агентлагууд маш хурдтай, чанартайгаар хийж гүйцэтгэхэд гол анхаарлаа хандуул, хугацаанд нь гүйцэтгэхэд хурд, туршлага, чадвар дутаж, тухайн байгууллагаа зөв удирдаж чадахгүйгээс ажил цалгардуулбал хариуцлага тооцно” гэжээ.
-БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖЛЫГ ХАМТДАА ЭХЭЛҮҮЛЖ БАЙНА-
2018 оны наймдугаар сарын 26-ны өдөр Төв цэвэрлэх байгууламжийн төслийг нээж тууз хайчлахдаа Ерөнхий сайд У.Хүрэлсүх: “Улаанбаатар хотын цэвэрлэх байгууламжаас үүдэлтэй агаар, хөрсний бохирдол, Туул голын экологийн доройтлын эсрэг анхаарал хандуулж, Монгол Улсын Засгийн газрын зүгээс шат дараалсан арга хэмжээ авсны үр дүнд энэхүү төслийн бүтээн байгуулалтын ажлыг бид хамтдаа эхлүүлж байна. Төв цэвэрлэх байгууламжийг шинэчилснээр байгууламжийн чанар, хүртээмж, хүчин чадал нэмэгдэж, агаар, ус, хөрс, орчны бохирдлыг бууруулах, нийслэлд амьдарч байгаа 1.5 сая иргэний эрүүл, аюулгүй амьдрах нөхцөлийг бүрдүүлэхэд чухал хувь нэмэр оруулна. Улаанбаатар хотын шинэ цэвэрлэх байгууламжийг байгуулах төслийн бүтээн байгуулалтын ажил ийнхүү эхэлж байгааг би мэдэгдэж байна” гэсэн байна.
-ИРГЭДИЙН АМЬДРАХ ЭРҮҮЛ, АЮУЛГҮЙ ОРЧИНД АМЬДАРНА-
2019 оны хоёрдугаар сарын 28-ны өдөр Ерөнхий сайд У.Хүрэлсүх шинэ Төв цэвэрлэх байгууламжийн шав тавих ёслол дээр “Олон улсын стандартын шаардлага хангасан, дэвшилтэт технологи бүхий, бохир ус цэвэрлэх орчин үеийн байгууламжийг шинээр барих энэхүү төсөл нь хоёр улсын хамтын ажиллагааны баялаг түүхийн хуудсыг нэгээр нэмсэн, Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжлийг хангахад түлхэц болсон их бүтээн байгуулалт болно гэдэгт би итгэл төгс байна. Төв цэвэрлэх байгууламжийг шинэчлэх энэ төслийн хамт Мянганы сорилтын корпорацийн буцалтгүй тусламжаар Улаанбаатар хотын усан хангамжийг нэмэгдүүлэх cаарал усны үйлдвэр шинээр ашиглалтад орно. Энэ төслүүдийг цаг хугацаанд нь чанартай хэрэгжүүлснээр нийслэлийн иргэд эрүүл, аюулгүй орчинд амьдарна нөхцөл сайжирна” гэж хэлсэн байна.
Цаашид Төв цэвэрлэх байгууламжийг шинэчлэх яриаг сайд, дарга нар хичнээн жил ярихыг таашгүй. Гэхдээ одоогийн Засгийн газрын тэргүүн амлалтаа биелүүлж 2022 онд улаан тууз хайчилан шинэ Төв цэвэрлэх байгууламжийг нээх байхаа гэсэн итгэл найдвар, хүлээлтийг иргэдийн дунд үлдлээ.
Сэтгэгдэл
ZAP [202.131.228.66] 2019-12-12 10:16:57
ZAP [202.131.228.66] 2019-12-12 10:16:57
Zochin [73.97.93.134] 2019-03-08 08:29:31
Neg baasaaraa shav tavchiach
zochin [103.26.195.45] 2019-03-06 06:17:42
JDUchid OFFSHORE chid saihan show shaaj bna aa
Зочин [24.111.75.32] 2019-03-05 03:42:27
Ёооё би энэ шав тавих, нээлт хийж тууз хайчлах хоёрт үнэн голоосоо дургүй. Зүгээр л эхлээд хийгээд дуусгаад хүлээлгээд өгчихөд яадаг байнаа. Маяг оруулаад гэхдээ яг бодит хийх, хийсэн юм нь олон улсын чанарын стандартын хаана ч хүрэхгүй юмыг дандаа худлаа хүлээж авч нээнээ. Энийгээ тийм болгочих вий дээ. Тэгвэл ч хэдэн жил таахалзсаны хэрэг гарахгүй бохиртойгоо зууралдсаар энэ үеийнхэн эрин цагийг үдэх байх даа.
Зочин [202.21.101.214] 2019-03-07 05:56:53
Улс төрчдийн ажил амьдралын чухал хэсэг шүү дээ :P Ажил хийж байгаа болж харагдахын тулд
XAXA [182.160.32.239] 2019-03-05 02:35:03
3 dakhaa khiivel teneg shu :P
Зочин [66.181.164.214] 2019-03-04 10:32:05
Цэвэрлэх байгууламжаа шинэчлэхэд хүртэл ШАВ ТАВИХ ЁСЛОЛ, ёооё боль л доо. Хуучныг дэндүү удааж бж өөрчлөх л гэж байгаа биз дээ
bid archaagui baina luibarchid ovjin baina [139.5.216.244] 2019-03-04 09:41:02
ene yuo hiij baigaagaa medddegui teneguudiig medreliin emnelegt yavuulj baibal taarna daa.Odoo buue namaig alah geed bageed eronhii said boldog,olsgolon zarlaj baigaad said boldog bolson baina
zovhin [37.97.95.61] 2019-03-04 08:59:24
ene lam yu ch v dee
Зочин [194.228.76.162] 2019-03-08 11:59:44
лам саад хийжээ. дараа шав тавихдаа бөө бөөлүүл, монголын төрөө.
ha ha [139.5.219.144] 2019-03-03 00:10:34
Hurelsuh 5 udaa neelt hiih bhoo
МГЛ [202.126.89.34] 2019-03-02 03:07:05
ШХАБ-Д ЭЛСЭХ,ЭСЭХИЙН СУРАГ,ЦУУРХАЛААС БОЛЖ ХӨШИГТИЙН ХӨНДИЙН ОЛОН УЛСЫН НИСЭХ БУУДЛЫН АЖИЛ ХЭДЭН ЖИЛ ХОЙШИЛЧИХАВ ДАА ЯНЗ НЬ,ТӨВИЙГ САХИСАН НЬ ДЭЭР ДЭЭ??????ТӨВ ЦЭВЭРЛЭХ БАЙГУУЛАМЖ ЧИГ ЯЛГААГҮЙ???
Зочин [202.126.89.139] 2019-03-01 09:02:22
3 darga nit 4 uda umhid shav tavisanch umhi hevere bga. Ene bol utani adilmungu husah arga.
Зочин [202.9.43.241] 2019-03-01 06:05:50
Тэр 50 жил болсон дагтаршсан өмхий лагаа бордоо болгоод урагшаа хятадуудад үнэгүй өгч далдруул.
Зочин [202.179.24.30] 2019-03-01 05:09:29
Булшны нух булж байгаа юм шиг л зан уйл бн очигдор гэхэд л заамарт 4 иргэн шороонд даруулж нас барж оворхангайд нэг жолооч торийн байгууллагынханд зодуулж амь насаа алдсан бн
Zochin [178.115.129.211] 2019-03-01 05:05:53
Ene neeree Lam yubhiij yawnaa!!! Esgii hiih gazar Nohoi heregguie gej ug medmeer yum daa! Munhagiin munhag!!! Doroitoliin ehlel lam nar. Mongoliig suitgesen shariin shashin. Buh erchuudiig n noomoi bolgoj bilee! Tegeed Hujaa nart iduulsendee huurhii!!!
зочин [202.179.31.11] 2019-03-01 04:42:25
Нефтийн үлйдвэр,төм цэвэрлэх байгууламж,Төмөр зам гээд хэдэн үйлдвэр үе үеийн ЕСайд,Хотын захирагчдын шоуны бай болж байх юм.Амьгүй болохоор надаад хичнээн хүн оролдовоо гээд босоод ирмээр л болж байна,түүнээс нэг нэр хүндээ дээшлүүэх гэж оролддог дарганцарууд.... өрөвдөлтөй Монгол орон,Монгол сэтгэлгээ/гол төлөв удирдлагуудын/,одоо түүний нэг үргэлжлэл биш байгаасай гэж залбирах минь.
цэцэг [59.153.115.179] 2019-03-01 04:29:05
хүрэлсүхээ ийм хариуцлагтай үйл ажилд лам оролцуулаад байдаг нь ямар учиртай вэ ? ламгүйгээр болдог бүтээн байгуулалт, ламгүйгээр болдог амьдарал шүү дээ. социализмийн үед бүтээн байгуулт хийхэд нэг ч ламыг оролцуулаж байгаагүй хэл амгүй сайн бүтээл хийдэг байсан .ичмээр юм даа төрийн сайд нэг юмны шавь тавина гээд хараалч лам авчирчихаад ёслол үйлдэж байгааг эрүүл үйлдэл гэж үзэх үү .ийм мунхарсан тэнэг ёс монголд байгаа нь энэ улсын төр нийгмийн зөв удирдлагд асар их хэл ам үл ойлголцлол дагуулдаг .
Зочин [202.126.89.197] 2019-03-01 04:21:49
Тууз хайчилчаагүй нь их юм.
1 өрөө байр хөлслүүлнэ. [202.131.225.150] 2019-03-01 04:13:45
ХАН уул дүүрэгт 1 өрөө байр хөлслүүлнэ. 99057226, 88197427
Зочин [66.181.187.140] 2019-03-01 03:59:24
Зургаа хар даа ?! ... Оршуулгын газар дээр ч юм шиг , бас нэг улаан - шарын хослолтой ...
Зочин [103.212.118.215] 2019-03-01 03:57:13
ШХАБд Монголыг элсvvлж тусгаар тогтнол алдуулах нь зевхен Топор, Жэнко 2-т л 1 тэрбум доллар зээлж авах шунал яваад байна. ШХАБд огт хамааралгvйгээр дээр vед Элбэгдоржийг Еренхийлегч байхад Хятадын Ши Жинпин дарга Монголд ирэхдээ наадхыг чинь барьж егех, олон зуун монгол оюутан Хятадад сургах, олон тэрбум юанийн буцалтгvй тусламж Монголд егехеер болсон доо.
Мир [202.9.42.46] 2019-03-01 02:38:13
Нөгөө муу хужаанууд л хөнгөлөлттэй зээл өгөхөөр болж арай гэж ажил нь эхлэх шивдээ. Шхаб-д элсэхгүй бол ч зээлээ зогсоох байхдаа. Сүр бадруулж харанхуй массыг хөөрөгдөж байж улсаа баллах вий дээ. Зүрх зориг байв ч ухааны бяр дутвал бусдын зоог болдогыг хүрэлсэлэмтэй хурандаа маань ухаарах болтугай.
зочин [66.181.166.196] 2019-03-01 02:15:00
Эндээс нэг л юм тодорхой байна, тэр нь юу вэ гэхээр төв цэвэрлэх байгууламжийг цаашид ч ярьсаар, жил бүрийн хавар шав тавьсаар л байх юм байна
БАТ & БАТ [66.181.161.103] 2019-03-01 02:34:43
ТИЙМ ЮМ БАЙХГҮЙ ЭЭ ХѲѲ !!!
Зочин [202.179.31.32] 2019-03-01 02:04:40
Яагаад ийм тэнэг юм хийдэг юм бэ?
ИРГЭН [64.119.18.241] 2019-03-01 01:54:31
ЗАА НЭГ ЗҮЙЛИЙГ БАТАЛГААТАЙ ХЭЛЖ БОЛЖ БАЙНА ШҮҮ. *ЦЭВЭРЛЭХ БАЙГУУЛАМЖ* ГЭДЭГ ҮЛГЭР ОЛОН ОЛН ЖИЛ ҮРГЭЛЖИЛНЭ ЭЭ. ЯГ 1001 ШӨНИЙН ҮЛГЭР ШИГ ..........2002 ОНД ДАХИАД НЭЭЛТ ХИЙЖ, ШАВ ТАВИАД ЗОГСОЖ БАЙХЫГ ҮГҮЙ ГЭХ ГАЗАРГҮЙ. ЯГ Л ЭГИЙН ГОЛЫН УСАН ЦАХИЛГААН СТАНЦ ШИГ........
зочин [202.126.89.175] 2019-03-01 01:46:22
Еронхий сайд болон энэ ажлыг толгойгооооо хариуцах болсон Баделхан сайдад Улаанбаатарынхан баярлалаа. Ухаан байвч зориг байхгуй бол юу ч бутдэггуй гэдэг унэн. Ийм хун засгийн газраа удирдах болсон нь Монгол оронд сайн цаг ирэх нь ойрхон байгааг хэлээд байнаа. Засгийн газартаа нэмэр болдоггуй юм гэхэд ажилд нь саад болж, худлаа цэцэрхэдэг, юу ч хийж узээгуй, тэгээд ч чадахгуй хумуус холхон байвал Монгол орондоо нэмэр болно шуу!
Munkh [150.129.142.25] 2019-03-01 01:35:09
Uildverlesen saaral usaa Omnogovi ruu shugamaar ursgaj nuursee ugaah heregtei. Chuhal ajildaa
тогтох [202.21.100.210] 2019-03-01 01:30:47
Иргэд их л зүйл нэхэж байх юм аргагүйдээ өмнө нь даан ч улс орныг самарчихсан юм Хүрэлсүх энэ эхлээд байгаа ажлуудаа зоригтой хөдөлгөх хэрэгтэй амжилт хүсье. Цаг хугацаа их орно гэдгийг иргэдийн ихэнх нь ойлгож байгаа байхаа харлуулах гэсэн нөхдүүд бачуурч байгаа хүмүүсийг мөн ч их турхирах юмхар пиарт и
Зочин [43.243.161.23] 2019-03-01 01:20:14
unen ineedtei. zugeer show ankh ehluulsen humuus ni oor humuus. Hurelsuh bol zugeer l tuuz haichilsan. ichih heregtei.
Зочин [116.136.20.209] 2019-03-01 01:16:17
Lag shabarg ni tseverlex shiidelgui tseverlex baigulamj g Xurelsux met l xiine de.
Зочин [202.126.88.55] 2019-03-01 00:56:26
Sain ajil hatamsaltai in sangiin saidiin huviin sonirhol ih orson ajil bolloo. Khurelbaatar gej idej tsusalj handgui hun bnaa
зочин [203.91.118.247] 2019-03-01 00:50:56
Урьд ажиллаж байсан Батүүл мэтийн луйварчид шоу л хийж байжээ. Хүрэлсүх ажил болгож нийсэлийг өмхий үнэрээс салгхнээ ,, Баяр хүргэе ээ, Ингээд байвал яалаа гэж загнаад байхав дээ
Зочин [103.212.118.215] 2019-03-01 03:59:39
Солиордоо Хvрэлсvх 2 удаа шав тавьж. Ийм тэнэг юм байж болох уу. Ичдэггvй юмуу? Топор алзхемер мартамхай евчин тусчихаж.