ЖДҮХС-аас зээл авсан гишүүдийг хуулийн хариуцлагаас мултлахын тулд ЭРҮҮГИЙН ХУУЛЬД өөрчлөлт оруулах уу
Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хаврын чуулганаар хэлэлцэхээр товлосон гэх мэдээллийг албаны эх сурвалж өглөө.
Тодруулбал, Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангаас зээл авсан УИХ, Засгийн газрын гишүүд болон бусад өндөр албан тушаалтнуудыг хуулийн хариуцлагаас мултлахаар тохирчээ.
2017 оны долдугаар сарын 1-ээс хэрэгжиж эхэлсэн шинэ Эрүүгийн хуульд Албан тушаалын гэмт хэрэгт ХОХИРЛЫН ХЭР ХЭМЖЭЭГ шаардахыг болиулсан . Ингэснээр АТГ-ын мөрдөн байцаагч нарын албан тушаалын гэмт хэргийг шалгах ажил 10 дахин нэмэгдсэн гэдэг. Шинэ эрүүгийн хуулийн энэ заалт хэрэгжиж эхэлснээр жилдээ 30 албан тушаалын гэмт хэрэг шалгадаг байсан нь 300 болж нэмэгдсэн байна.
Тэгвэл хаврын чуулганаар Эрүүгийн хуулийн энэ заалтыг өөрчилж албан тушаалын гэмт хэргийг хэлбэрийн бүрэлдэхүүнгүй болгож ХОХИРЛЫН ХЭМ, ХЭМЖЭЭГ энэ төрлийн гэмт хэрэгт шаарддаг болгож байгаа юм байна.
Өөрөөр хэлбэл, албан тушаалын гэмт хэрэгт 10 сая төгрөгөөс дээш мөнгөн хохирол бодитой учруулж байж хуулийн хариуцлага хүлээлгэх нөхцөл байдал бий болно гэсэн үг. 2017 оны долдугаар сарын 1-ээс өмнө хэрэгжиж байсан хуучин Эрүүгийн хууль шиг болгож өөрчилнө гэсэн үг юм.
Ингэснээр “Би зээл авсан. Эргүүлээд төлсөн. Одоо хохирол байхгүй” гэж яриад буй ЖДҮХС-аас зээл албан тушаалтнууд өөрсдийгөө зөвтгөх боломжтой болох юм.
Одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хуулиар ЖДҮХС-аас зээл авсан үйлдэл нь л тэднийг хуулийн хариуцлага хүлээлгэхээр байгаа юм.
Харин хуулийн энэ заалтыг өөрчилж тэдгээр гишүүдийг хуулийн хариуцлагаас мултруулах аргыг хэрэглэхээр тохирсон гэх мэдээллийг эх сурвалж өгч байгаа юм.
Хаврын чуулганаар УИХ-ын гишүүн Н.Оюундарь, Ц.Болорчулуун, Ж.Энхбаяр, М.Оюунчимэг, Х.Нямбаатар нарын УИХ-ын гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх хүсэлтийг прокуророос УИХ-д оруулж магадгүй гэх мэдээлэл бий. Гэхдээ Улсын Ерөнхий прокурор болон орлогчийг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн мөн Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулбал уг асуудал хөндөгдөхгүй үлдэж мэдэхээр байна.
Мөн “Энэ хүнд ЖДҮХС-аас зээл гаргаж өгнө үү” гэж бичиг явуулж бусдын шийдвэр гаргах эрх, байдалд нөлөөлсөн албан тушаалтнуудад хариуцлага тооцох заалтыг Эрүүгийн хуульд нэмэлтээр оруулан боловсруулж Хууль зүйн сайд Ц.Нямдоржид өгсөн ч тэрбээр УИХ-д өргөн барьж, хэлэлцүүлэхгүй “хав дарсан” гэх мэдээлэл байгаа юм.
Энэ нь ЖДҮХС-аас зээл авсан болон өөрийн хамаарал бүхий компани, аж, ахуй нэгжид зээл авч өгсөн УИХ-ын гишүүдийг хамгаалж буй нэг хэлбэр гэх хардлага байна.
Одоо мөрдөгдөж буй хуулиар өөрөө гарын үсэг зурж, шийдвэр гаргаагүй ч бусдын шийдвэр гаргах үйл явцад нөлөө үзүүлсэн албан тушаал, эрх бүхий байдлаа ашигласан албан тушаалтнуудад хариуцлага тооцох боломжгүй байгаа билээ.
Сэтгэгдэл
ZAP [202.131.228.66] 2019-12-12 10:16:47
ZAP [202.131.228.66] 2019-12-12 10:16:47
Зочин [202.179.6.66] 2019-04-03 15:59:00
ЖДҮ -гээс МӨНГӨ АВСАН УИХ-ын ГИШҮҮДИЙГ ХУУЛИЙН ХАРИУЦЛАГАД ТАТАХЫГ НИЙТЭЭРЭЭ ШААРДЬЯА!
Зочин [202.179.27.173] 2019-04-03 12:31:45
ХУЛГАИЧИДААР ДҮҮРСЭН ЗГ ОРДОН
Zochin [202.179.30.194] 2019-04-03 00:09:05
Ene bol ukhralt shyy. Bi uuruu khuulich bish. Gekhdee byyr ali 10 garui jiliin umnu ajliin shugamaar uulzaj bsan gadnii neg khuulichiin tanai eryygiin khuuli ikh sonin yumaa. Khynii khiisen khergiig yildiikh n' khuvid avch yzdeg baikhad tanaid mungun dyngeer ynelsen baikhiin gej khelj baisniig mash tod tomruun togtooj avsan yum. Ternees bolood neg khyn deer khiisen yildiin yniin dyn baga ch gesen niit bykh khymyysiikh n' khuvid avch yzekheer asar ikh mungu idsen khymyys khereg khyleekhgyi, kharin nuguu neg negeeree yavj bgaa khymyys khokhirood duusch bgaaga kharj bsan shyy. Yalanguya ynet tsaasnii zakh zeel deer.
Зочин [66.181.183.192] 2019-04-02 11:49:45
Түмэнд хардах эрхтэй шүү дээ. Харж л байхад мэдэгдэнэ шүү дээ. Болохгүй бол ард түмэн хөдлөх л хэрэгтэй шүү дээ
zochin [64.119.21.246] 2019-04-02 11:29:41
ed nar yaana mani meted ni yamar hamaa bn? bi yamar zeel avdag bish. uursduu duraaraa bolno biz.
Зочин [210.100.215.26] 2019-04-02 08:44:30
Alaltsana shvvvv yostoi
Зочин [202.131.233.190] 2019-04-02 06:16:25
НЭГ ХҮНД /М.ЭНХБОЛД/, ХЭСЭГ ХҮНД /ЕР ШҮҮГЧ, ЕР ПРОКУРОР, ОРЛОГЧ, АТГ-ЫН ДАРГА ОРЛОГЧ НАРТ/, ӨӨРСДДӨӨ /ЕР-Ч, УИХ-ЫН ДАРГА,ЕС/ ЗОРИУЛЖ ҮХ ЗӨРЧСӨН ХУУЛЬ ГАРГАДАГ ЭНЭ УИХ ОДОО ЖДҮЧДИЙГЭЭ 8 ЖИЛИЙН ШОРОНД ОРОХ ЯЛНААС ЧӨЛӨӨЛӨХ ХУУЛЬ ГАРГАВАЛ ДУУСАА,МУ-Д ХУУЛЬ ЦААЗАТ ТӨР УСТСАН, ИРГЭН ЗАСАГЛАГЧ ХОЁУЛ ХУУЛИЙН ДОР ОРШИХ ҮХ-ИЙН ЦӨМ УСТАЖ,МУ-Д ХУУЛИЙН ЗАСАГЛАЛ МӨХӨЖ, МАН, ТӨРИЙН 3 ӨНДӨРЛӨГ, БАТЗАНДАН,ОЮУНЭРДЭНЭ,НЯМБААТАР,БОЛД,НЯМДОРЖ НАРЫН ДАРАНГУЙЛАЛ ТОГТОЖ, ИРГЭД АЙДАС ХҮЙДЭСТ АВТАЖ,ӨМНӨХӨӨСӨӨ ДОЛООН ДОР ШИНЭ ӨТГӨН МАНАНГИЙН АЙМШИГ ИРНЭ.
IRGEN [139.5.217.34] 2019-04-02 08:50:27
ELBEGDORJIIN TOGTOOSON DEGIIIG HAMGAALAH GESEN MALNUUD TA NAR IIM ZUIL BITGII DONGOS.ARD TUMEN ODOOGIIN AVCH BAIGAA ARGA HEMJEEG DEMJIJ BAIGAA
Зочин [202.179.4.242] 2019-04-02 05:23:49
УИХ-ын хөгшин, залуу гишүүд гэж ялгаагүй л хог шаарнууд байнаа. Энэ парламентийг тараах хэрэгтэй.
Зочин [64.119.21.152] 2019-04-02 04:30:40
ЖДҮ-гээс зээл авсан УИХ-ын гишүүдийг гишүүнээс эгүүлэн татах прокурорын тогтоолыг Нямдож Улаан. Н.Энхболд, Лундаажанцан нар ЖДҮ-чдээс хахууль авч хариуцлагаас мулталсан Тэд ЁЗ дэд хорооны гишүүд хурлаараа хүчингүй болгоо биз дээ.
цэцэг [103.212.119.91] 2019-04-02 04:06:39
яасан байлаа ч мултарахгүй ээ
Зочин [182.160.38.146] 2019-04-02 02:49:16
энэ сайт дандаа гүтгэлэг цуурхал тараана. гэнэн тэнэгүүд итгэж үлээнэ.
Зочин [103.229.121.246] 2019-04-02 03:03:22
unenshuu, mi ovogtih baih
Зочин [202.179.25.71] 2019-04-02 02:43:21
УЛС ТӨРД ХУЛГАИ ЛУИВАР ХИИЖ МӨНГӨӨ ӨСГӨХ ГЭЖ ОРДОГ БОЛОХООС ЮУН АРД ТҮМЭН ЦААШАА БАБА
Зочин [43.243.161.23] 2019-04-02 02:28:41
Huuk muu umhii lalar iim l yum hiine. JDV-chin Zasgiin gazar JDV-chin Eronhii said.
Иргэн [202.126.89.219] 2019-04-02 02:02:41
Энэ 76+1 хулгай хийгээд дараа нь хуулиа өөрчлөх нь л дээ, ямар т1 юм бэ? Тэгэхээр иргэн бид чинь яах болж байна аа???
иргэн [192.82.66.196] 2019-04-02 01:58:04
улс орныг маань яах зорилготой ажиллаж байгаа нь тодорхой биш энэ 76 нэрт хувалзнууд.
Зочин [202.179.25.146] 2019-04-02 01:12:25
Ждүчин их хурал баталж таарна
Зочин [202.9.42.13] 2019-04-02 00:55:23
Тэнэгтээд байж болохгүй
Зочин [203.15.208.22] 2019-04-02 00:32:45
Havriin chilganaar oruulad oruulad yag tutgelzuulj haragdaach!
kub [202.126.89.251] 2019-04-02 00:27:44
khuuliin naad zakhyn medleggui niigmiig bukhimduulakh gej ikh uzekh yumaadaa
Зочин [202.179.27.218] 2019-04-02 00:27:13
Хулгайчдад хариуцлага. Хүрэлсүхийг шоронд
kub [202.126.89.251] 2019-04-02 00:27:03
khokhirloo baragduulsan ni khunguruulekh nukhtsul bolokhoos yalaas chuluulukh undeslel bolokhgui l dee ...