Ерөнхийлөгч УИХ-ын чуулганы хуралдаанд хаалттай мэдээлэл хийж байна
- 2019-04-19 10:14:55
-
2019-04-19 10:14:55
Чуулганы хуралдааныг нээлттэй горимд шилжүүллээ
Ерөнхийлөгч Х.Баттулга УИХ-ын чуулганы үдээс хойшхи хуралдаанд хаалттай мэдээлэл хийлээ. Түүнийг эдийн засгийн асуудлаар мэдээлэл хийсэн гэх мэдээлэл байгаа юм.
Ерөнхийлөгчийн мэдээлэл дуусч хуралдааныг нээлттэй горимд шилжүүллээ. Өнөөдрийн хуралдаан үүгээр өндөрлөж байна.
- 2019-04-19 08:13:23
-
2019-04-19 08:13:23
Ерөнхийлөгч УИХ-ын чуулганы хуралдаанд хаалттай мэдээлэл хийж байна
Ерөнхийлөгч Х.Баттулга яг одоо чуулганы танхимд хаалттай горимоор мэдээлэл хийж байна.
Хуралдаанаар нууцын зэрэглэлтэй олон асуудал ярих аж. Чуулганы хуралдааны танхимы ойр орчимд сүлжээ унагасан бөгөөд гишүүдийг гар утас, таблет ашиглахыг хориглосон байна.
- 2019-04-19 06:09:29
-
2019-04-19 06:09:29
Ө.Энхтүвшин: МҮОНРТ-д төрөөс өгдөг мөнгийг чинь өгөхгүй шүү
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн гишүүдийг томилох тухай асуудлыг хэлэлцлээ. Тус зөвлөлийн таван гишүүний бүрэн эрхийн хугацаа дууссан бөгөөд тэдний оронд томилуулахаар Ерөнхийлөгч, Засгийн газраас тус бүр нэг хүнийг нэр дэвшүүлэх бол гурвыг нь УИХ-аас нэр дэвшүүлсэн юм.
Монгол Улсын Ерөнхийлөгчөөс МУИС-ийн түүхийн тэнхимийн багш, түүх судлаач, төрийн шагналт эрдэмтэн Д.Өлзийбаатарыг, Засгийн газраас Үндсэн хуулийн цэцийн гишүүн асан Н.Жанцанг МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн гишүүнд нэр дэвшүүлсэн.
Харин УИХ-аас МСНЭ-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан сэтгүүлч С.Алтанцэцэг, “Сэтгүүлчийн мэргэжил дээшлүүлэх үндэсний төв” төрийн бус байгууллагын гүйцэтгэх захирал В.Бат-Эрдэнэ, хуульч, өмгөөлөгч Д.Батсүх нарыг нэр дэвшүүлсэн юм. УИХ-ын чуулганы хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь тэднийг дэмжиж МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн гишүүнээр томиллоо.
МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн зарим гишүүнийг томилох, чөлөөлөх тухай асуудлыг УИХ-ын өнөөдрийн чуулганаар хэлэлцэж байна.
Энэ үеэр Шадар сайд Ө.Энхтүвшин “МҮОНРТ гурван зүйл дээр анхаарлаа хандуулахыг хүсэж байна. Нэгдүгээрт, иргэдийн боловсрол, сайн сайхан зүйлийг харуулсан нэвтрүүлгийг гаргадаг баймаар байна. Миний үздэг байсан “Сонирхолтой шинжлэх ухаан” гээд нэвтрүүлэг гарахаа больсон байна лээ. Иргэдэд хар бараан, хэрүүл бус шинжлэх ухааны мэдлэг, боловсрол олгох нэвтрүүлэг ихээр гаргамаар байна. Сэтгүүлчид, телевизүүд улс төр хэрүүл, томилгоо болохоор, авлига хээл хахуулийн хэрэг дээр л шаваад сайн сайхан зүйлийг гаргахгүй байна. Үндэсний телевиз энэ тал дээр үлгэр дуурайл болмоор байна. Бусад телевиз ч яах вэ.
Хоёрдугаарт төрөөс жилд МҮОНРТ-д 10 тэрбум төгрөг өгдөг. Гэтэл улс төрийн мэдээлэл гаргах гэхээр мөнгө нэхээд байх юм. Халх голын 80 жилийн ойтой холбоотой мэдээллийг гаргах гэхэд 80 сая төгрөг гэж байна. Ингээд байвал улсаас өгдөг мөнгийг чинь өгөхгүй шүү” гэлээ.
- 2019-04-19 05:23:54
-
2019-04-19 05:23:54
ЧУУЛГАН: Уул уурхайн салбарын ГУРВАН хуулийг өөрчлөхөөр хэлэлцэж байна
Уул уурхайн салбарын голлох гурван хуулийн өөрчлөлтийг УИХ-ын бүтцийн байгууллагууд хэлэлцэж эхэллээ.
УИХ-ын ЭЗБХ ашигт малтмалын тухай, газрын тосны тухай, газрын тосны бүтээгдэхүүний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцсэн. Уул уурхайн салбарын хууль эрх зүй давхардал ихтэй байгаа. Салбарын нийт 10 хуульд дүн шинжилгээ хийж, 267 давхардал, 150 зөрчил, 150 хийдэл байгааг Хууль зүй, дотоод хэргийн сайдын тушаалаар байгуулагдсан ажлын хэсэг тогтоосон байдаг. Үүнийг арилгахад энэ удаагийн хуулийн өөрчлөлт тустай гэж УУХҮЯ үзжээ.
Зарим өөрчлөлтөөс дурьдвал, цацраг идэвхт ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр, өсөн нэмэгдэх төлбөрийг тогтоохоор тусгаж өгсөн. Одоо байгаа ордуудын хэмжээнд тооцвол энэ төрлийн АМНАТ-т 200 орчим сая ам.доллар төвлөрүүлэх боломжтой. Энэ нь үнийн өсөлтөөс хамаарч нэмэгдэнэ гэж УУХҮЯ мэдээллээ. Мөн стратегийн орд эзэмшигч нь орон нутгийн Засаг захиргааны удирдлагатай гэрээ байгуулахыг тусгаж өгчээ.
Газрын тосны бүтээгдэхүүний мэргэжлийн зөвлөл байгуулах, газрын тосны бүтээгдэхүүний үйлдвэрлэл эрхлэх тусгай зөвшөөрөлтэй холбоотой нарийвчилсан журам баталж мөрдүүлэхийг тусгасан. Оны эхний улиралд газрын тосны экспорт 1.6 сая баррель болж, өнгөрсөн оныхтой ойролцоо түвшинд хадгалагдсан. БНХАУ-ын хөрөнгө оруулалттай “Петрочайна Дачин Тамсаг”, “Доншин” компаниуд экспорт хийж байна.
"Петрочайна Дачин Тамсаг" 2019 онд 1 сая 50 мянган тонн, "Доншин" компани 50 мянган тонныг экспортлохоор төлөвлөсөн. Цаашид олборлолтоо нэмэгдүүлэх зорилгоор хайгуулаа эрчимжүүлэх хүсэлтээ "Петрочайна Дачин Тамсаг" компани гаргасан гэдгийг УУХҮЯ мэдээлсэн. 2019 онд улсын төсөвт газрын тосны салбараас 223.4 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлэхээр зорьж байгаа. Мөн цаашид газрын тос боловсруулах үйлдвэр байгуулж, түүхий эдийг нь дотоодоосоо хангах төлөвлөгөөтэй байгаа тул хууль эрх зүйн зохицуулалтыг нарийвчлан шинэчлэх шаардлагатай гэж үзэж байна.
- 2019-04-19 04:42:48
-
2019-04-19 04:42:48
ЧУУЛГАН: МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн гишүүдийг томилох асуудлыг хэлэлцэж байна
УИХ-ын чуулганы хуралдаанаар МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн зарим гишүүнийг томилох, чөлөөлөх тухай асуудал хэлэлцэж байна.
Хуулиараа, МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн арван таван гишүүнийг зургаан жилийн бүрэн эрхийн хугацаатай, ингэхдээ тэдний дөрвийг нь Ерөнхийлөгчөөс, долоог нь Улсын Их Хурлаас, дөрвийг нь Засгийн газраас нэр дэвшүүлж томилдог.
Одоогоор тус зөвлөлийн таван гишүүний бүрэн эрхийн хугацаа дуусаад байгаа бөгөөд тэдний оронд томилуулахаар Ерөнхийлөгч, Засгийн газраас тус бүр нэг хүнийг нэр дэвшүүлэх бол гурвыг нь Улсын Их Хурлаас нэр дэвшүүлэх юм.
Үүний үндсэн дээр:
-Монгол Улсын Ерөнхийлөгчөөс МУИС-ийн түүхийн тэнхимийн багш, түүх судлаач, төрийн шагналт эрдэмтэн Д.Өлзийбаатарыг,
-Засгийн газраас Улсын Бага Хурлын гишүүн, Үндсэн хуулийн Цэцийн гишүүн асан, академич, хуульч эрдэмтэн Н.Жанцанг МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн гишүүнд нэр дэвшүүлсэн байна.
Харин Улсын Их Хурлаас нэр дэвшүүлж Үндэсний зөвлөлийн гишүүнээр томилогдсон Л.Пүрэвдорж, С.Мягмар, Д.Гоошоохүү нарын бүрэн эрхийн хугацаа 2018 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр дуусгавар болжээ.
Иймд Улсын Их Хурлаас нэр дэвшүүлж МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн гишүүнээр томилуулах гурван квот дээр холбогдох төрийн бус байгууллагуудаас 20-иод хүнийг нэр дэвшүүлж, холбогдох материалыг Төрийн байгуулалтын байнгын хороонд ирүүлжээ.
Тухайлбал, МОНЦАМЭ агентлагийн ерөнхий захирал, МСНЭ-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан сэтгүүлч С.Алтанцэцэг, МҮОНРТ-ийн Тамгын газрын даргаар ажиллаж байсан Ө.Нарангэрэл, “Цэцэн энтертайнмент” ХХК-ийн ерөнхий продюсер Д.Цоодол, “Сэтгүүлчийн мэргэжил дээшлүүлэх үндэсний төв” төрийн бус байгууллагын гүйцэтгэх захирал В.Бат-Эрдэнэ, “Данистатрейд ББСБ” ХХК-ийн захирал Г.Ариун, Liz төслийн зөвлөх Т.Эрдэнэчимэг, ММ агентлагийн тойм, захирал асан сэтгүүлч Ц.Оюунчимэг, Монголын оюутны спортын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Д.Жаргалсайхан, “Монгол-Украины найрамдлын нийгэмлэг” төрийн бус байгууллагын гүйцэтгэх захирал, сэтгүүлч Г.Сумъяа, яруу найрагч Ж.Баяржаргал, Улсын Бага Хурлын гишүүн асан Б.Пүрэвдорж, дипломатч Г.Сүхээ, МҮЭ-ийн холбооны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар, “Хамаг Монгол” төслийн ерөнхий зохицуулагч Б.Батбаяр, МҮОХ-ны ерөнхийлөгч Д.Загдсүрэн, хуульч-өмгөөлөгч Д.Батсүх, инженер-эдийн засагч Л.Болд, хуульч Ц.Одончимэг, “Эрдэнэс-Тавантолгой” хувьцаат компанийн хэвлэл мэдээллийн албаны дарга, сэтгүүлч М.Амарбаяр, инженер-эдийн засагч О.Намбат нарыг холбогдох төрийн бус байгууллагууд нь МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн гишүүнд нэр дэвшүүлж, холбогдох танилцуулга материалыг ирүүлсэн байна.
Байнгын хороо уг асуудлыг хэлэлцэж, нууц санал хураалт явууллаа. Санал хураалтын дүнгээр нэр дэвшигч С.Алтанцэцэг 16, В.Бат-Эрдэнэ 11, Д.Батсүх 9 санал авсан байна. Иймээс 20 нэр дэвшигчээс хамгийн олон санал авсан байна.
Иймээс чуулганы хуралдаанаар дээрх гурван нэр дэвшигчийг МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн гишүүнээр томилуулахаар асуудлыг хэлэлцэж байна. Мөн бүрэн эрхийн хугацаа нь дуусгавар болсон гишүүдийг МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн гишүүнээс чөлөөлөх асуудлыг хэлэлцэн шийдвэрлэнэ.
- 2019-04-19 03:39:33
-
2019-04-19 03:39:33
ЧУУЛГАН: Нотариатын хуулийг хэлэлцэж байна
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Нотариатын хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж байна. Хуулийн төслийг ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж танилцуулсан юм.
2011 онд батлагдсан хуулийг боловсронгуй болгох шинэ шаардлага гарсан учраас энэ удаад өөрчлөлт оруулж байгаа аж. Тухайлбал, нотариатч нар нь хуульч байх, нотариатын үйл ажиллагааг цахимжуулах, шинэ төрлийн нотариатын үйлдэл бий болгож хуульчлах шаардлагатай байгаа юм байна. Хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт, тодруулга авлаа.
Чуулганы хуралдаан үргэлжилж байна.
Сэтгэгдэл
Зочин [202.179.31.11] 2019-04-22 01:16:36
нөгөө ард түмний өрийг офшороос төлнө гэсэн яасан бэ одоо суудлаа тавьж өг
Зочин [64.119.27.117] 2019-04-20 05:14:39
ҮГҮЙ ЯДАЖ ЗЭЭЛИЙН ХҮҮГ БУУРУУЛМААР ЮМ ДАА ДААНЧ ГЭЖ,, 8%-ЫГ 5% БОЛГОВОЛ БОЛОМЖТОЙ Л ГЭЭД БАЙГАА ШҮҮДЭЭ....
зочин [139.5.217.223] 2019-04-19 23:53:45
тэтгэврийн сан эрүүл мэндийн сан 340 тэрбум алга болчихсон
zochin [103.57.93.100] 2019-04-19 23:25:00
hoorhiidoo mongol mini
бмб [203.91.115.37] 2019-04-19 09:58:33
юуг ярьж байгааг мэдэхгүй байж ХАРТАЙ НӨХӨР АВГАЙ АЯТАЙ өөр өөрсдийн мэдрэл муутаа гайхуулж ТЭНЭГТЭХЭЭ болиод зүгээр л сураг ажиг тавьж суувал дээр биш үү....ДАРАА НЬ Л ТЭР ҮЗЭЛ БОДЛООРОО ХЭМЛЭЛДВЭЛ ЯАСАН ЮМ БЭ ...
Зочин [122.201.21.50] 2019-04-19 09:50:29
Хм хэний авсан мөнгийг хэнээр төлүүлэх гээд тэнэгтээд байна аа. Түүнийхээ оронд хүүг багасгуулья гэж гуйдаг ч болоосой доо...оройгүй тэнэг гэдэг нь энэ байх шүү
Зочин [84.2.107.133] 2019-04-19 09:32:27
ШХАБ зөвшөөрөхгүй шүү
Зочин [202.9.43.217] 2019-04-19 08:42:44
ЕРӨНХИЙЛӨГЧӨӨ ДЭМЖИЖ БАЙНА , ЕӨК ХАТГАЖ ТҮЛХЭЖ ЧИРЖ ТУУЖ ГӨВӨЖ АМБААРДАЖ ӨГӨХГҮЙ БОЛ МАН ЕРӨӨСӨӨ ХОЖ ТУУ ЖОВ ГЭЭД Ч УРАГШ АХИЖ ӨГӨХГҮЙМАА , ЁСТОЙ НЭГ ХЭРЭГ АЛГА
Зочин [101.235.52.61] 2019-04-19 08:32:30
Эд нар Нямдоржийн хэрэгүүдийг хүмүүсийн анхаарлаас холдуулахийн тулд болсон болоогүй худал үнэн хэрэгүүдээр нийгэмд дуулиан шуугиан үүсгээдл . Тэр хоорндуурн Зоригийн хэрэгийн алуурчидийг эвтэйхэн мэдүүлгээсн буцаалгаад , Эрдэнэтийн 51 %-ийг жинхэнээсээ ард түмний өмч буюу татвар төлөгчидийн мөнгөнөөс төлүүлж , капитал банкийг улайм цайм дээрэмдэх үйл ажиллагаа явуулж , цахилгаан , бензиний үнийг тулталн нэмэж орхих шивдээ ! Тэгэнгүүтээ өнөөх аймаар шударга Хүрэлсүх н цахилгаан бензиний үнийг бид зохицуулж чалахгүй шүү лаларуудаа гэнгүүт өнөөх лаларийн тэнэг ард түмэнн - аанманай Хүрэлсүх дарга тэгэж хэлж байгаа юм чинь зөвл байж таараа хэмээн мулгуйтаад зогсохгүй алга ташин баяр хүргэж , гар барин пялдагадаад ойгүй тэнэг пизда шиг ард түмэн гэдэгээ шууд газар дээрн нотолчихож байгаамлдаа . За тэгээд харааж зүхсэн учирн гэвэл угаасаа Монголийн ард түмэн өөрсдөө тиймл лаларууд байгаагаас хойш одоо яахавдээ !
Зочин [139.5.217.223] 2019-04-19 23:52:34
лаларын ард түмнээс лалрын дарга нар гарна
Зочин [139.5.217.223] 2019-04-19 23:51:56
үнэн
sonsogch [66.181.160.49] 2019-04-19 08:47:11
Chi uuruu lalar
sonsogch [66.181.160.49] 2019-04-19 08:46:50
Chi uuruu lalar
Зочин [202.179.24.57] 2019-04-19 08:24:40
Одоо айчлахаас өмнө ШХАБ ярьж байгаа биз, өөр юу нууцлах билээ, бусад бүгд ил байгаа биз дээ
зочин [202.9.44.149] 2019-04-19 08:22:51
элбэгдоржийн гэмт үйлдлүүдийн талаар ярьж байгаа байлгүй дээ.
Зочин [202.179.31.3] 2019-04-19 08:19:23
Жэнко мэнгэт гэх мэт дандаа шигшээ гарууд самарч бнааа, ард нь батзандан болд хэнтийн нөгөө нусан чавх, күй мөн заяагаар учирсан дээдэс шүү
Зочин [124.158.74.120] 2019-04-19 08:17:30
ӨРИЙГ ТЭГЛЭЕ ГЭВЭЛ САЙХАН АА..... АМЛАЛТЫНХ НЬ НЭГ МӨНӨӨС МӨН