Улаанбурхан, улаанууд өвчний эсрэг нэмэлт дархлаажуулалт хийнэ

М.Амаржаргал / Эрүүл мэнд

Нийслэлийн хэмжээнд 10-18 насны хүүхдүүдийг улаан бурхан, улаанууд өвчний эсрэг нэмэлт дархлаажуулалтад хамруулах ажлыг энэ тавдугаар сарын 15-25-нд хийхээр боллоо.

Дархлаажуулалтыг Өрхийн эрүүл мэндийн төвүүд болон төрийн болон хувийн хэвшлийн ерөнхий боловсролын бага, дунд сургууль, халамжийн төв, их дээд сургууль, Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төв, коллежуудад түр цэг байгуулан хийнэ.

Мөн Төмөр замын буудал, орон нутгийн тээврийн товчоо, хүнсний болон барааны зах, орон нутагт бүртгэлгүй хууль бусаар хөдөлмөр эрхлэгчид, орон гэргүй, хогийн цэг дээр амьдардаг, эмзэг бүлгийн, хөгжлийн бэрхшээлтэй, дүүргийн алслагдсан хэсэг, эмнэлгийн хүүхдийн тасаг зэрэг газруудад явуулан баг ажиллан дархлаажуулах ажлыг зохион байгуулах аж.

Сэтгэгдэл

0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.