Соёл, урлагийн байгууллагуудын “Нээлттэй хаалганы өдөрлөг” болж байна

Б.БУРМАА / Энтертайнмент

Соёл, урлагийн үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор соёл, урлагийн байгууллагуудын “Нээлттэй хаалганы өдөрлөг”–ийг өнөөдөр Сүхбаатарын талбайд зохион байгуулж байна. Нээлтэд Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг, нийслэлийн Засаг даргын Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Батбаясгалан, нийслэлийн Соёл урлагийн газрын дарга Э.Цэнд-Аюуш болон урлаг соёлын байгууллагуудын төлөөллүүд оролцож байна.

Нээлтийн үеэр Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Батбаясгалан “Аливаа улс орны хамгийн том хэрэгцээ соёл урлаг байдаг. Соёл урлагийн хэрэгцээг нийслэлчүүддээ хүргэж соён гэгээрүүлэх ажилд уриалан оролцдог та бүхэнд талархал илэрхийлье. Нийслэл хот үүсч хөгжсөний түүхт 380 жилийн ойн хүрээнд соёл урлагийн үйл ажиллагааг үе шаттайгаар зохион байгуулахаар төлөвлөж байна. Нийслэлийн удирдлагуудын зүгээс урлагийн байгууллагуудын хуучирсан барилгуудыг шинэчлэх ажилд онцгойлон анхаарч байна” гэлээ.

Нээлттэй хаалганы өдөрлөгөөр соёл урлагийн салбарын байгууллагуудын үйл ажиллагаа, үйлчилгээний цар хүрээ хүртээмж, нийгэм соёлын хөгжилд оруулж буй хувь нэмрийг ард иргэдэд сурталчлан таниулах аж. Өдөрлөгт Улсын драмын эрдмийн театр, Үндэсний урлагийн их театр, Улсын дуурь бүжгийн эрдмийн театр, Улсын хүүхэлдэйн театр, Улсын филармони, Монголын үндэсний музей, Богд хааны ордон музей, нийслэлийн дүүргүүдийн соёлын ордон тэргүүтэй 24 байгууллагын удирдлагууд оролцож байна.

image


Сэтгэгдэл

Зочин [202.170.68.162] 2019-06-14 00:10:03

миний амьдралын хамгийн зөв сайн сайхан сонголт, шийдвэр Х минь байсан..........хайрланаа Х нь....

Зочин [202.21.96.212] 2019-06-14 00:04:58

Хайртай хайртай хайртай,,,,,үүрд хайрлаж үргэлж хажууд тань байж жаргана,,,,,хайртай хань нь.....

Зочин [202.126.89.246] 2019-06-13 23:52:41

Хурмастын хураар хайраа илгээн үнсье чамайгаа Цаг хугацаа хором бүхэнд хайртайгаа л хэлье чамдаа Цасан ширхэг ,бороон дусал тоолшгүй Хөх тэнгэр, уулсын оргил ,ус далай хязгааргүй...

Зочин [202.126.89.217] 2019-06-13 22:35:30

Хань минь хайртай... Бороо миний ханиа ..... Энэ орж байгаа борооны дуслын тоогоор хайртайгаа хайрлахаа хэлье хань нь..... Энэ борооны дуслын тоон он жил цаг хугацаанд хамт байж хайрлана гэж хэлье....

Зочин [202.126.89.212] 2019-06-13 14:38:52

Х нь хүрээд ирлээ...баярлалаа х нь өвдөхгүй ээ чи минь надад байхад...хайртай хайрлана амьдрана...

Зочин [202.126.88.207] 2019-06-13 13:13:52

Х нь хүлээж байна...... Хүлээгээд л бна хань нь..... Хүлээнэ... Үргэлж хайрлана....

Зочин [202.126.88.207] 2019-06-13 13:00:35

Эрүүл тэгээд хамтдаа байвал болно м х аа.....

Зочин [202.126.88.209] 2019-06-13 12:22:55

Үе мөсний шинжилгээ асло Ц ректовны билок Өндөгний цус Шээсний шинжилгээ

Зочин [202.126.88.209] 2019-06-13 12:19:43

Хайртай миний Х аа.... Битгий өвдөөрэй миний амь...


9 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
9 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.