МЭДЭГДЭЛ

Д.Тулга / Эдийн засаг

Сүүлийн өдрүүдэд хэвлэл мэдээллийн хэрэгсэл, нийгмийн цахим сүлжээгээр “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-аас Өмнөд Африкийн Стандарт банкны өр төлбөрт шилжүүлсэн 40 сая ам.доллартай холбоотой баримт нотолгоогүй, ор үндэслэлгүй мэдээлэл нийтлэгдэж байна.
“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-аас Өмнөд Африкийн Стандарт банкинд төлөх 40 сая ам.долларыг 2019 оны 03 дугаар сарын 26-ны өдөр шилжүүлсэн. Стандарт банкны зүгээс 2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр 40 сая ам.доллар хүлээж авсанаа мэдэгдсэн. Энэхүү өр төлбөртэй холбоотой ор үндэслэлгүй мэдээ, мэдээллийг нийгмийн сүлжээгээр нийтлэж байгаа учраас бид албан ёсны эх сурвалжийн хувьд 40 сая ам долларыг Стандарт банк хүлээн авсан тухай баримтын хуулбарыг англи, монгол хэлээр хүргэж байна.

Цаашид “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын үйл ажиллагааг үгүйсгэсэн, харлуулсан, гүтгэлгийн шинжтэй мэдээ, мэдээлэл тараахгүй байхыг нийт хэвлэл, мэдээллийн байгууллагуудад уриалж байна.
Мөн Эрдэнэт үйлдвэрийн талаарх үнэн бодит мэдээллийг албан ёсны эх сурвалжаас авч түгээхийг хүсье.

“ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР” ТӨҮГ-ЫН
ХУУЛИЙН ХЭЛТЭС, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ АЛБА


Сэтгэгдэл

Зочин [202.131.243.186] 2019-06-20 06:50:14

эх орноо зарсан урвагчид үхэх ялтай

Зочин [202.126.88.182] 2019-06-19 07:41:43

Хуучин захирал ганзориг үйлдвэрийн бүх автомашиныг архангай аймагруу зөөсөншдээ гарын үсэгээ өөрөө зурсан л байж таараа хүний гарын үсгийг хуурамчаар зурна гэж юу байхын хуувиллсан байж таарна тэрний оронд нь хүү тэмүүлэн их хуралд суусан гэж байгаа элбэглорж мэтийн хулгайчууд ийм аргаар банк бусад улсын өмчрүү хар гараа шургуулсан новшнуудыг цаазын тавцан хүлээж байгаа шүү одооны захиралууд бие тоосон мэдлэг чадваргүй нүдний хор нь арилаагүй шуналтнууд идэж уугаад гараа дүрээд явж бна шалгаачээ

Ө.Энхтүвшин чинь асар их шуналтай нөхөр [202.21.113.238] 2019-06-19 05:04:46

Океан партнерс чинь дээд зэргийн луйварчин компани. Ө.Энхтүвшин мэдэгдэл хийхдээ, "Монголын төр Стандарт банкинд өр зээлээ төлье гэтэл Стандарт банкныхан уулзахгүй зугтаад байсан учир зуучлалын компанийг оруулж ирсэн" гэж ард түмнийг дээд зэргээр доромжилсон мэдэгдэл хийсэнг АТГ шударга л юм бол анхааралдаа авч шалгаарай. Зуучлагч оруулж ирвэл заавал цавчаа байдгийг их өр дарсан Н.Энхбаярын 50 сая $-ын авлигал бэлхнээ харуулж байна.

ЗОЧИН [202.131.233.190] 2019-06-19 04:16:00

МАН-ЫНХАНЫ ТОМЧУУЛ ТӨР АРД ТҮМНИЙ ХӨРӨНГӨ БАРЬЦААЛЖ ЛУЙВАРДАЖ ХУЛГАЙЛСАН МӨНГӨӨ АРД ТҮМНИЙ ТАТВАРЫН МӨНГӨӨР ТӨЛҮҮЛНЭ, ЭНЭ ЯМРАВ, ХЯТАД ЗЭРЭГ БУСАД ОРОНД БОЛ БАТХҮҮ, ГАНЗОРИГ, БАЯР, СУГАР МЭТИЙН ЛУЙВАРЧИД ЦААЗЫН ЯЛТАЙ, БУУДУУЛАХ ӨДРӨӨ ХҮЛЭЭГЭЭД НААРАН ДЭЭР ШАНАЛАН ХЭВТЭЖ БАЙГАА, МАНАЙД БОЛ ТЭД ЭРХ ЧӨЛӨӨТЭЙ, ӨРӨӨ АРД ТҮМНЭЭР ТӨЛҮҮЛЭЭД ТАРВАЛЗАЖ ЯВАХ АЖ, ЭНЭ ЯМРАВ..

зочин [66.181.187.43] 2019-06-19 04:10:48

Мөнгө ч эзэндээ очиж гэж итгэe. Энэ мөнгөө өр тавьсан хулгайч,луйварчин/Баяр,Сугар,Ганзориг,Батхүү гм/гуудаас хэзээ яаж буцааж авах юм бэ! Үүнийг л одоо ярих хэрэгтэй ш дээ ,Ингээд л өнгөрөх байх даа.

ЭДИЙН ЗАСАГЧ [150.129.140.8] 2019-06-19 03:06:59

АРД ТҮМНИЙ ХӨРӨНГИЙГ ЛУЙВАРДСАН, ТАТВАРЫН МӨНГӨ ИДДЭГ ХЭСЭГ БҮЛЭГ ЭРДЭНЭТИЙН ДАРГА, ТЭДГЭЭРИЙГ ХАМГААЛДАГ ХАМСААТАН НАРААС БОЛЖ БАЙГАА ЮМ. ӨШӨӨ САЙН НХЯНАХ ХЭРЭГТЭЙ.


6 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
6 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.